Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн анхааралд
Ашигт малтмалын тухай хуулийн 25.1.5, 48.6 зүйл, Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэж хүлээн авсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн тэмдэглэл, ордын нөөцийг улсын бүртгэлд бүртгэсэн шийдвэр, нөөцийн дэвсгэр зураг, техник эдийн засгийн үндэслэлийг Ашигт малтмалын газрын Уул уурхай, судалгааны хэлтэст ирүүлэх үүрэгтэй.
Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид 2010 оны 11-р сарын 30-ны дотор дээрхи баримт, материалыг яаралтай ирүүлнэ үү.
Жич: Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн заалтуудыг үндэслэн үйл ажиллагаа явуулдаггүй аж ахуйн нэгжүүдийн болон ашигт малтмалын нөөцгүй талбайн ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бүрдэж байгааг мэдэгдье.
Монгол улсын ашигт малтмалын нөөцийн бүртгэлд бүртгэгдсэн нөөцгүй дараах , Монгол улсын ашигт малтмалын нөөцийн бүртгэлд бүртгэгдсэн нөөц нь тодорхойгүй дараах аж ахуйн нэгжүүд нөөцийн мэдээлэлээ өгнө үү.
Ашигт Малтмалын Газар
Уул Уурхай, Судалгааны Хэлтэс