Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн анхааралд
Ашигт малтмалын газар нь Монгол Улсын Засгийн Газрын 2007 оны 80 дугаар тогтооолоор батлагдсан “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлэхэд оролцох төрийн захиргааны байгууллагуудын чиг үүрэг”-ийн 6.4 дэхь заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 48.10 дахь заалтуудыг тус тус хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд нь ОҮИТБС-ын маягт-1,2-ийн мэдээ тайланг гаргаж, хуулинд заасан хугацаанд буюу 1-р улиралд багтаан Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын алба болон Ашигт малтмалын газрын Уул уурхай, судалгааны хэлтэст ирүүлнэ үү.
ОҮИТБС-ын маягт 1-ийг энд дарж татаж авна уу.
ОҮИТБС-ын маягт 2-ийг энд дарж татаж авна уу.
АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН УУЛ
УУРХАЙН СУДАЛГААНЫ ХЭЛТЭС