Засгийн Газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэгдсэн “Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор олгох журам”-д тусгагдсан нөхөх олговрын хэмжээг урьдчилан тогтоох ажил явагдаж байна.

“Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулиар хориглосон газрын төсөлтэй давхцалтай байгаа  цуцлагдах магадлалтай  зарим тусгай зөвшөөрөл эзэмшигчид /хүснэгт-1-д үзүүлэв/ нөхөх олговор тооцох зардлыг ирүүлээгүй байгаа нь ажилд хүндрэл учруулж байна.

Иймд дээрх аж ахуйн нэгжүүд нөхөх олговрын  зардлын хэмжээг хүснэгт-2 ийн дагуу тухайн тусгай зөвшөөрөл олгосон оноос хойш жил  бүрээр гаргаж,  2011 оны 4 дугаар сарын 15 - ны өдрийн дотор Ашигт малтмалын газрын Уул уурхай, судалгааны хэлтэст ирүүлнэ үү.

Ирүүлээгүй тохиолдолд нөхөх олговрын хэмжээг “0” (тэг) төгрөгөөр тооцохыг анхааруулж байна.