2010 ОНД ГҮЙЦЭТГЭСЭН ХАЙГУУЛЫН АЖЛЫН ЗАРДЛЫН ДООД ХЭМЖЭЭГ ЯАРАЛТАЙ БАТАЛГААЖУУЛНА УУ.

Хугацаа:

Тухайн жилд гүйцэтгэсэн хайгуулын ажлын доод хэмжээг баталгаажуулах хугацаа дараа жилийн 2 дугаар улирлын сүүлийн ажлын өдрөөр дуусгавар болно. /118-р тушаал ХАЗДХ-г баталгаажуулах зааврын 2.5/

2010 оны хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулахдаа Сангийн яамны 12-р тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын зардлыг нягтлан бодох бүртгэлд бүртгэх журам”-ын 4.2-т /Тайлант жилийн хайгуулын ажлын зардлыг санхүүжүүлсэн эх үүсвэрийн мэдээллийг “Хайгуулын ажилд зарцуулсан хөрөнгийн эх үүсвэрийн мэдээ” Маягт 1-ээр, “Хайгуулын ажлын зардлын дүнгийн задаргаа”-г Маягт 2-оор тус тус тодруулж,  Ашигт малтмалын газарт жил бүрийн 6 дугаар сарын 30-ны дотор хүргүүлнэ. / заасны дагуу маягт 1,2-ыг авч байна.

Маягтыг энд дарж татаж авна уу.