Хэдийнээ хэрэглэгчдийн төдийгүй гадаадын хөрөнгө оруулагчдын эрэлт хэрэгцээтэй гарын авлагын нэг болоод байгаа “МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН НЭГДСЭН ЛАВЛАХ-2013” номыг МУУҮА болон Монголын уул уурхайн мэдээллийн нэгдсэн сан Mining.mn хамтран дөрөв дэх жилдээ Монголын Уул Уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан эрхлэн гаргах гэж байна. Уг лавлах ном манай улсын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй бүх компани, ханган нийлүүлэлтийн болон уул уурхайн салбарт үйлчилгээ үзүүлэгч аж ахуй нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын нэгдсэн мэдээллийг авах боломжийг бүрдүүлж гадаад, дотоодын уул уурхайн компани, Олон улсын хурал үзэсгэлэн болон Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, гадаад улсад суугаа Монголын Элчин сайдын яамдаар дамжуулан хөрөнгө оруулагч нарт үнэ төлбөргүй хүргэгддэгээрээ онцлог бөгөөд уул уурхайн салбарынханы ширээний ном болж чадсан юм.

Монголын уул уурхайн салбарынханд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хамгийн хүртээмжтэй хүргэхийг хүсч буй та бүхнийг “МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН НЭГДСЭН ЛАВЛАХ -2013” номтой хамтарч ажиллахыг урьж байна.

 

Лавлах номонд мэдээлэл, сурталчилгаа байршуулах, захиалга өгөх зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг 70115590 утсаар холбогдож авахаас гадна www.mongolianminingdirectory.mnwww.mining.mn цахим хаягаар тус тус орж сонирхох бололцоотой.

Web_medeend_copy1