Бүгд Найрамдах Киргиз Улсын Эрдэс баялаг, геологийн агентлагаас 2012 оны 8-11 дүгээр саруудад 9 удаа нийт 93 талбайд төрөл бүрийн ашигт малтмалын эрэл, хайгуулын чиглэлээр төслүүдийн дуудлага худалдаа явуулж байгаа талаар Казакстан Улсад суугаа Бүгд Найрамдах Киргиз Улсын элчин сайдын яамнаас Монгол Улсын Гадаад харилцааны яамаар дамжуулан мэдэгдсэн байна.

Анхны дуудлага худалдаа 2012 оны 8 дугаар сарын 28-ны өдөр болж өнгөрсөн бөгөөд энэ болон дараагийн дуудлага худалдааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.geology.kg цахим хуудаснаас авна уу.