Эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчны уялдаа холбоог сайжруулах, холбогдох дүрэм, журмыг боловсронгуй болгох төсөл боловсруулж байгаа бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтийн талаар иргэд болон геологи, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаас санал авч байна. 

Ашигт малтмалын тухай хууль болон бусад холбогдох эрх зүйн баримт бичгийн талаарх саналаа Ашигт малтмалын газрын Уул уурхай, судалгааны хэлтэс, Геологи, судалгааны хэлтэс, Нүүрс, судалгааны хэлтэс, Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст албан бичгээр болон файл хэлбэрээр цахим хаягаар ирүүлнэ үү.

Цахим хаягууд: ttsegts@yahoo.comsukhtulga04@yahoo.com,nemexbatd@yahoo.comtsatsral_bbr@yahoo.commende_mn@yahoo.com

АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗАР