“Эрдсийн спектр” сургалтын зарлал
Манай оронд уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаатай уялдуулан эрдэс хүдэр баяжуулалт, боловсруулалтын технологийн процессыг удирдах арга зүйн “Эрдсийн спектр” сургалтанд эрдэс судлаач, магистрант, докторант нарыг оролцохыг урьж байна.
Сургалтын онцлог нь дадлага, лекц, семинарын хичээл, эрдэм шинжилгээний хуралд оролцох болон бүтээл нийтлүүлэх боломжтой. Сургалтын төлбөр 50000₮ + дадлагын хичээлд 5 дээж хэмжүүлэх эрх олгоно.
Хамтран зохион байгуулах, ивээн тэтгэх, оролцох байгууллага, иргэд доорх утас, майл хаягаар бүртгүүлнэ үү.
Утас: 70153545
Майл: ulnsmas@yahoo.com
БСШУЯ-ны ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ
ШУА-ын БАЙГАЛИЙН ШИНЖЛЭЛИЙН НЭГДСЭН ЛАБОРАТОРИ
“Эрдсийн спектр” сургалтын хөтөлбөр
Дадлагын хичээл 2011.10.10 өдөр 10:00 -18:00 |
• Нил улаан туяаны спектрофотометрийн "IRPrestige 21" багаж • Дээж бэлтгэл, хэмжилт |
||
Лекц 2011.10.13 өдөр 8:00-12:30 ШУА-ийн чуулганы танхим |
• "Монгол орны эрдэс, ашигт малтмал" МУ-ын гавьяат багш, проф. Ж.Лхамсүрэн, ШУТИС. Геологи, газрын тосны сургууль • "Ашигт малтмалын баяжуулалтын технологи" Проф.Др. Б.Алтантуяа, ШУТИС. Уул уурхай инженерийн сургууль • "Эрдсийн нил улаан туяаны спектр" Др.А.Чимэдцогзол, ШУА. БШНЛ |
||
Семинар 2011.10.13 өдөр 14:00-18:00 ШУТИС |
• "Мэдээллийн санг судалгаанд ашиглах" М.Туяа, ACMS • "Судалгааны мэдээллийн сан үүсгэх зарим программын хэрэглээ" Др.Ц.Отгонтуул, ШУА.ФТХ • "IRSolution-программ, спектрийн тооцооны арга" Др.А.Чимэдцогзол, ШУА. БШНЛ |
||
Эрдэм шинжилгээний хурал 2011.10.24 өдөр 9:00-14:00 ШУА-ийн чуулганы танхим |
• Нээлтийн үг: Ө.Сүхбаатар, БСШУЯ.ШУТГ-ын дарга, Др. Д.Рэгдэл, ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич • ШУА.БШНЛ-ийн танилцуулга: Др.А.Чимэдцогзол, ШУА. БШНЛ • Шалгарсан 10 илтгэл хэлэлцүүлэх: • Шагнал гардуулах ажиллагаа:Хамтран зохион байгуулсан, ивээн тэтгэсэн байгууллагууд • Хаалтын үг: Др.А.Чимэдцогзол, ШУА. БШНЛ |
||
Эрдэм шинжилгээний бүтээл | • Сургалтад хамрагдсан эрдэс судлаачдын э/ш өгүүлэл 2011.10.31өдөр хүртэл хүлээн авна. • Хянан засварлах, хэвлэлийн эх бэлтгэнэ. • Хэвлүүлэх, оролцогч бүрт олгоно. |