Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн анхааралд
Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 663 тоот тушаалаар тус агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч байсан М.Ариунбаярын 2012 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн 155 тоот тушаал нь “Ашигт малтмалын тухай хууль”-ийн 22 дугаар зүйлийн 22.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34-2 дахь хэсэгт тус тус заасан журам, нөхцөл, шаардлагыг зөрчсөн, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиас давсан илт хууль бус захиргааны акт болсон тул хүчингүй болголоо.
Иймд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, тусгай зөвшөөрлийг цуцлах үйл ажиллагааг “Ашигт малтмалын тухай хууль”-ийн дагуу хянан шийдвэрлэхийг болсныг мэдэгдэж байна.
Амшигт малтмалын газар