Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн анхааралд
Ашигт малтмалын газрын даргын 2012 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн 155 тоот тушаал нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн, илт хууль бус захиргааны акт байх тул Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 663 тоот тушаалаар хүчингүй болгосон болно.
Иймд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үйл ажиллагааг Ашигт малтмалын тухай хуулийн дагуу шийдвэрлэхийг болсныг мэдэгдэж байна.
Ашигт малтмалын газар