T.Hаран: Засгийн газрын шийдэх асуудлууд л үлдэж байна
Таныг саяхан Япон яваад ирсэн гэж дуулсан?
Манай ассиоциаци Японы JОАL байгууллагатай байгуулсан санамж бичгийнхээ хүрээнд тэдэнд нүүрсний чиглэлээр сургалт зохион байгуулах талаар хүсэлт тавьж ирсэн. Энэ дагуу Японы Засгийн газраас гаргасан "Монголд зориулсан нүүрсний цэвэр технологи" гэсэн хөтөлбөрийн хүрээнд аравдугаар сарын сүүлээр Монголын нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулдаг олборлогч компани, судалгааны байгууллагуудын мэргэжилтнүүдээс бүрдсэн нийт 14 хүн нүүрсний боловсруулалт, баяжуулалт, цэвэр эрчим хүчний талаарх хоёр долоо хоногийн сургалтад хамрагдаад ирлээ.
Манай улс цаашид нүүрсийг түүхийгээр нь экспортлохгүй байх, мөн дотооддоо ч гэсэн боловсруулж хэрэглэх зайлшгүй шаардлагатай болж буй юм. Агаарын бохирдол, утаа ихэссэн энэ үед хотод үйл ажиллагаа явуулж буй цахилгаан станц, байгууллагууд, мөн айл өрхүүд ч гэсэн тодорхой хэмжээгээр угааж боловсруулсан нүүрс түлэх хэрэггэй. Япон бол нүүрс боловсруулах технологи өндөр хегжсөн орон. Олон нүүрсний цахилгаан станцтай. Австрали, Индонез, Мозамбик, Орос, Хятад гэх мэт олон газраас нүүрс импортолж хэрэглэдэг. Одоо нүүрсийг эрчим хүчний найдвартай түлш хэмээн үзэж, ерөнхийдөө атомын цахилгаан станцаас татгалзах хандлагатай байна. Тиймээс нүүрсийг хэрхэн байгаль орчинд хор хөнөөлгүйгээр эрчим хүчний түлш болгон ашиглах вэ гэдэгт маш их анхаардаг орон. Нүүрсний боловсруулалтын технологийг цаг үеийн шаардлагад нийцүүлж сайжруулах судалгаа, шинжилгээний ажилд их анхаарч ажилладаг хүмүүс. Тиймээс бид Япон улс руу явж туршлага судалж, Монголд авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа хамгийн сүүлийн үеийн техник, технологийн талаар мэдээлэлтэй боллоо.
Танайх саяхан дэргэдээ мэргэжил дээшлүүлэх сургалтын төвтэй болсон шүү. Тэгэхээр дээрх мэдээллээрээ сургалт семинар хийнэ биз?
Сая арав гаруй компаний төлөөлөл явж ирсэн. Гэхдээ энэ цөөдөж байна. Цаашдаа Монголд зөвхөн нүүрс олборлодог аж ахуй нэгжүүдэд ч биш, түүнийг хэрэглэдэг хүмүүст энэ чиглэлээр мэдээлэл өгч, мэдлэгийг нь сайжруулах хэрэгтэй юм шиг санагдлаа. Тийм учраас манай ассиоциацийн зүгээс салбарын яам юм уу төрийн зарим нэг холбогдох байгууллагуудтай хамтраад нүүрсний хэрэглээний талаар сургалт, семинар хийх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Үүнийг яаж хийх талаар мэдээж холбогдох байгууллагуудтай ярьж тохирч байж шийднэ.
Хүмүүс боловсруулсан нүүрс өндөр үнэтэй байна гэж ярьдаг, боддог, ер нь бодит амьдрал дээр ч ийм байдаг. Мэдээж боловсруулахад тодорхой хэмжээний зардал гарч байгаа учраас үнэ өсөх нь тодорхой. Гэхдээ айл юм уу ямар нэг байгууллагаас нүүрсний нийт хэрэглээнд гарч буй зардал нь өсөхгүй гэдгийг хүмүүс сайн ойлгодогтүй. Учир чь угаагаад баяжуулчихсан нүүрсний илчлэгийн хэмжээ, тодруулбал, дулаан гаргах чадвар нь нэмэгдээд чанартай болчихдог учраас түлшинд бага хэрэглэгддэг. Өөрөөр хэлбэл, таван тонн түүхий нүүрс түлдэг айл байсан бол боловсруулж хэрэглэвэл түүнээс бага, гурван тонн ч юм уу байх жишээтэй. Цахилгаан станц ч мөн ялгаагүй. Дээр нь нүүрсийг хэрэглэсний дараах үлэмж их бохирдлыг арилгахын тулд гардаг зардал мөнгө ч хэмнэгдэнэ. Үндсэндээ эдийн засгийн хувьд хожно уу гэхээс алдагдалд орохгүй гэсэн үг юм.
Манай улсын нүүрсний экспортын ихэнх хувийг Хятад улс эзэлдэг. Тиймээс нүүрсний экспорт болон үнэ үндсэндээ урд хөршийн эдийн засгаас хамааралтай болчихоод байна. Үүнийг ер нь яаж шийдвэрлэвэл зохистой вэ?
Хятад бол нүүрсний зөвхөн Монгол Улсын худалдан авагч биш. Дэлхийн том худалдан авагч, зах зээл гэдгийг хүн бүр мэдэх байх. Зөвхөн Хятад руу гаргаад байна, өөр орон руу гаргасангүй гэж манайхан ярьдаг. Дэлхийн том зах зээл зэргэлдээ байгаа учраас бид тийш нь л нүүрсээ гаргана. Түүнээс биш Хятад руу гаргахгүй гээд зохиомлоор гуравдагч зах зээл хайх нь үр дүн муутай. Ер нь Япон, Солонгос, Хонконг, Тайвань гэх мэт Ази тивийн нүүрсний томоохон хэрэглэгчид бий. Гэхдээ эдгээр улс орон манайхаас шууд нүүрс авах боломж өнөөдөр хязгаарлагдмал. Нэгдүгээрт, манай хоёр талд Орос, Хятад гэсэн том гүрэн байна. Тэд мэдээж өер өөрийн гэсэн эдийн засгийн болон улс төрийн бодлоготой. Бид Солонгос, Япон, Хонконг, Тайваний хэрэглэгчдийн шаардлагыг хангахуйц нүүрс үйлдвэрлэж чадахгүй байна. Гуравдагч зах зээлд гаргахын тулд бид нүүрснийхээ чанар, үнэ, тээвэр ложистикийн гэх мэт олон асуудлыг иж бүрнээр нь шийдэх шаардлагатай. Үүнийг шийдэж чадаагүй цагт гуравдагч зах зээлд гаргах тухай ярих боломжгүй. Хятадын компаниуд манай нүүрснийг хил дээр худалдан авч угааж боловсруулаад цааш нь зардаг. Тэгэхээр энэ ажлыг бид өөрсдөө хийдэг болох шаардлагатай. Тухайлбал, Монголдоо нүүрсийг яг төрөл зориулалтаар нь ангилдаг, тэгж үйлдвэрлэж чаддаг байх хэрэгтэй. Одоогоор манайд тийм үйлдвэр алга байна. Нүүрсний экспортын тухайд гэвэл нэгдүгээрт, бид түүхийгээр нь зах зээлд нийлүүлдэг учраас Австрали, Индонез зэрэг боловсруулалт хийдэг орнуудынхтай өрсөлдөх чадвар бага. Тийм учраас экспортлоход ч гэсэн баяжуулах шаардлагатай. Үүнийг энэ салбарын мэргэжлийн хүмүүс төдийгүй энгийн иргэд ч ойлгож байгаа байх. Хятад Улсын үйлдвэрлэлийн өсөлт удаашираад нүүрснийх хэрэглээ ерөнхийдөө зогсонги байдалд орчихлоо. Хятад өөрөө чамгүй их нүүрс олборлодог орон. Одоо өөрсдөө энэ олборлолтоо хүртэл хязгаарлаж байна. Өөрөөр хэлбэл, ган үйлдвэрлэл нийт аж үйлдвэрийн өсөлт нь буурчихаар түлшний хэрэглээ нь багасчихаж байгаа юм. Үүнийг дагаад манайхаас импортлодог нүүрсний хэмжээ буурчихаж байна. Импортлосон ч аль болох хямд үнээр авахыг эрмэлзэх болсон. Тиймээс бид үүнийг хэрхэх тухайгаа бодох шаардлагатай. Нүүрсээ экспортлохгүй гэхээр үндэсний компаниудын байдал хүндэрч ажилгүйчүүдийн тоо нэмэгдэхээс гадна Монгол Улсын эдийн засагт маш их сөрөг нөлөө үзүүлэхээр байгаа юм. Экспортоос олж буй орлогийн ихэнх хэсгийг сүүлийн хоёр жил нүүрснээс л оллоо шүү дээ. Тэгэхээр үүнийг сайн бодох л шаардлагатай боллоо.
Гуравдагч зах зээлд гаргах талаар ямар арга хэмжээ авч байна. Өнгөрсөн жил Тяньжин хотноо уулзалт болж Нүүрс ассиоциацийн төлөөлөл санамж бичигт гарын үсэг зурж байсан. Тэр ажил одоо юу болж байгаа вэ. Хэзээ бид энэ боомтоор нүүрсээ гаргах вэ?
Зөвхөн нүүрс ч биш ер нь уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг олон улсын зах зээл дээр өрсөлдөхүйц болгохын тулд Монголын төр, засаг их сайн ажиллах шаардлагатай байна. Дан ганц компани, аж ахуйн нэгжүүдийн асуудал ч биш. Нүүрснийүнэ, гэрээ хэлэлцээр, тээвэрложистикийн асуудал гээд бүхий л зүйлийг аж ахуйн нэгж, компаниуд өөрсдеө шийдэж ирсэн. Одоо цаашид тэгэх боломжгүй. Гуравдагч зах зээлд гарахын тулд Хятад, Монгол хоёр орны Засгийн газар гэрээ хэлэлцээр хийж, тээврийн асуудлыг шийдэж байж л аж ахуйн нэгжүүд түүнийх нь дагуу явна. Түүнээс биш Монголын зүгээр нэг компани Хятадын нутаг дэвсгэр дээгүүр нүүрс тээвэрлэх асуудлыг Засгийн газартай нь ярьж чадахгүй шүү дээ. Зөвхөн хил орчим наймаа хийх гэрээ хэлэлцээр л хийнэ үү гэхээс тухайн улсын нутаг дэвсгэр дээгүүр тээвэр хийх асуудал нь Засгийн газар хоорондын шийдэх зүйл.
Өөрөөр хэлбэл Засгийн газрын бодлого шийдвэр хоцрогдоод байгаа юм аа даа. Жилийн өмнө таньтай ярьж суухад та "энэ салбарт хэрэгжүүлж буй төр, засгийн бодлого дэндүү удаан, бодит амьдрал дээрх бизнесийн хурд үйл ажиллагаанаас хоцорчихсон" гэж байсан. Энэ байдал одоо ч хэвээрээ хэрэг үү?
Тийм ээ, энэ асуудал нүүрс олборлох, үйлдвэрлэх процессоосоо хоцрогдчихоод байна. Өнөөдер Монголд нүүрс олборлох хүчин чадал хангалттай бий. Нүүрс боловсруулах тал дээр ч гэсэн аж ахуйн нэгжүүд идэвхтэй ажиллажэхэлсэн. Боловсруулах үйлдвэрүүд бий болох суурь тавигдаж байна гэж хэлж болно. Тухайлбал, "Энержи Ресурс" ХХК байна. МАК компани ч боловсруулах үйлдвэр рүү орж байна. Одоо гагцхүү нүүрсээ яаж олон улсын зах зээлд гаргах вэ гэдгийг бодлогын хэмжээнд Засгийн газар шийдэх асуудал л үлдлээ. Энэ бол зөвхөн Хятад төдийгүй Япон, Солонгос, Орос улсын Засгийн газартай хамтарч шийдэх асуудал. Гэвч төр, засгийн зүгээс энэ чиглэлээр хийж байгаа зүйлээс нь одоогоор бодит үр дүн харагдахгүй байна.
Ер нь бирж, олон улсын зах зээлд хүрэх хамгийн боломжтой гарц нь энэ боомт юм гэж ойлгож байгаа.
Тяньжины боомт бол манай орны хувьд далайд гарах албан ёсны гарц юм. Энэ боомт олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, Хятад, Монгол хоёр орны Засгийн газрын хоорондын хэлэлцээрээр баталгаажсан. Харамсалтай нь манай улс өерийнхөө тэр боломжийг ашиглаж чадахгүй байна. Бараа бүтээгдэхүүн экспортлохоос гадна, импортлох тал дээр ч ялгаагүй. Өөрөөр хэлбэл, тэр боомтдоо хүрч чадахгүй байгаа юм. Дээр хэлсэнчлэн Хятад улсын нутаг дэвсгэр дээгүүр бараа бүтээгдэхүүн тээвэрлэх асуудлыг шийдэж чадаагүй байгаа учраас тэнд хэчнээн сайхан боомт байгаад ч ашиглаж чадахгүй байна.
Сүүлийн үед нүүрсний экспорт багасч, үнэ унаад нь байгаа. Нүүрс экспортлогч компаниуд ямар арга хэмжээ авч байгаа вэ?
Энэ бол биднээс шалтгаалах зүйл биш. Үндсэндээ Хятадын эдийн засгаас л хамаарч буй. Ганц манай улсын нүүрсний экспорт ч багассан юм биш, Индонез Австрали, Канад, Америк гээд Хятадын зах зээлд нүүрс нийлүүлдэг бүх улс оронд энэ нөлөөлж байгаа. Дэлхий даяар нүүрсний үнэ уначихлаа. Энэ үед улс орон бүр өөр өөрийн арга хэмжээг авч байна. Тодруулбал, нүүрс үйлдвэрлэгчид, экспортлогч аж ахуйн нэгжүүд, компаниудаа яаж дампууруулчихгүй авч гарах вэ гэдэгт анхаарч эхэлсэн. Саяхан манай Засгийн газар ч гэсэн арга хэмжээ авлаа. Энэ нь нүүрс экспортлогч компаниудаас авдаг татварын аргачлалд оруулсан еерчлөлт. Татвар тооцдог жишиг үнийг тооцох аргыг түр хугацаагаар өөрчилсөн. Хуучин аргачлалаараа тухайлбал, нүүрс өндөр үнэтэй байсан үеийнх шиг байсан бол экспортлогч компаниуд дампуурахад бэлэн байлаа л даа. Харин үүнийг Засгийн газар бодитоор харж арга хэмжээ авч, зарим тогтоол шийдвэрээ өөрчилсөн нь аж ахуйн нэгжүүдэд их тустай арга хэмжээ болсон.
Ер нь Монголын нүүрс экспортлогч компаниудын нөхцөл байдал ямар байна?
Ерөнхийдөө маш хүнд, ер нь л алдагдалд орох тал руугаа болчихлоо. Алдагдалгүй ажиллахын тулд зардлаа танах хэрэгтэй. Зардлаа танана гэдэг нь үйлдвэрлэлээ бууруулах, үүнээс улбаалж хүмүүсээ ажлаас нь хална л гэсэн үг.
Одоогоор манай улс Хятадад хэчнээн тонн нүүрс экспортлоод байна?
Манай улс энэ жил 30 сая тонн нүүрс экспортлох тооцоотой байсан ч Хятадын зах зээлийн байдлаас болоод энэ хэмжээндээ хүрч чадахааргүй болчихлоо. Одоогийн байдлаар дөнгөж 16 сая тонн нүүрс экспортлоод байна. Энэ оныг дуустал нэмээд хоёр сая тонн л нүүрс экспортлох болов уу. Энэ бол өмнөх оныхтой харьуулахад бага тоо. Түүнчлэн борлуулалтын үнэ буурсан учраас Монгол Улсын төсөвт нүүрсний экспортоос ордог орлого, арт түмэнд очих үр ашиг ч эрс багасч байна гэж ойлгож болно.
"Монгол нүүрс" ассиоциаци 2013 онд нүүрсний салбар, тэр дундаа экспортын тухайд ямар бодлого баримталж ажиллах вэ?
Ирэх онд нүүрсний экспортоо ямар байлгах вэ гэдгийг төр, засаг, аж ахуйн нэгжүүдийн аль аль нь бодох хэрэгтэй байна. Эрчим хүчний нүүрсний үйлдвэрлэлийг хэрхэн сайжруулах талаар бодож, хийж эхэлж буй ажлууд бий. Хамгийн гол нь нэгдэж ажиллах, нэгдсэн бодлоготой байх нь л чухал.
Зарим хүн 2013 онд нүүрсний сэргэлт болно гэж ярьж байгаа. Энэ талаар та юу гэж бодож байна. Хэр үндэслэлтэй вэ?
Бидний хийж буй судалгаа, мөн гадныхны ажиглалт, дүн шинжилгээнээс үзэхэд 2013 онд нүүрсний хувьд тийм ч эерэг зүйл болно гэсэн шинжажиглагдахгүй байгаа юм. Одоо байгаагаасаа дордохгүй байж, энэ түвшиндээ тогтож чадах уу үгүй юу гэдэг зүйл л яригдаж байна. Тиймээс ирэх жил нүүрсний зах зээл эргээд сэргэж, 2011 он, 2012 оны эхний хагас шиг байдалд хүрч чадахгүй байх.
Төр, хувийн хэвшлийнхний уялдаа холбоо сайн байж чадаж байгаа юу. Тодруулбал, мэргэжлийн хүмүүсийн дуу хоолой төр, засагт хүрч бодит ажил хэрэг болж байна уу, эсвэл төр өнөөх л уялдаа холбоо муутай бодлогоо явуулсаар байгаа юу. Төр, хувийн хэвшлийг холбож өгөх гүүр нь танай ассиоциаци гэж ойлгож байна.
Зөв төлөвлөх, зах зээлийн нөхцел байдалд таарсан уян хатан бодлого явуулахын тулд төр, засаг нүүрсний салбарт ажилладаг хувийн хэвшил, байгууллагууд, мэргэжлийн хүмүүстэйгээ нягт хамтарч ажиллах шаардлагатай. Өнөөдөр Монголын тер, засаг болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжүүд төдийгүй нийт ард түмэн бүгд нэг л тогооноос хооллож байгаа учраас нэг нь төр, нөгөө нь төр биш гээд талцаад, хоосон шүүмжлээд, бие биенээ үгүйсгээд, бужигнаад байж боломгүй. Харин ч өөрсдөдөө байгаа мэдээлэл, боломжуудаа нэгггэж хамтарч ажиллавал одоогийнх шиг зах зээлийн хүнд нөхцөл байдалд гарз хохирол багатай гарна. Бие биенээ буруутгаад байвал бүгд эцэст нь хохироод үлдэх шинжтэй байна. Төр, засаг болон нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийг хооронд нь холбох, харилцан ойлголцлыг бий болгох, хамтарсан үр дүнтэй бодлого, шийдвэр гаргах, түүнийгээ хамтарч хэрэгжүүлдэг механизмыг бүрдүүлэхийн "өлөө манай ассиоциаци ажилладаг. Зохих үр дүнд ч хүрч буй. Манай салбарын яам, агентлагууд оиднийг мэргэжлийн холбооны хувьд сайн сонсдог, харилцан зөвлөдөг болсон нь том дэвшил гэж бодож байна.
Гэхдээ төр, засгаас гаргаж буй зарим шийдвэр хэтэрхий улс төрийн өнгө аястай, масс буюу олон нийтэд хэт таалагдах гэсэн мэргэжлийн бус байх явдал гарч л байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд саяхан Хөшөөтийн уурхайг стратегийн ордод авлаа шүү дээ. Ордыг стратегийн болгосныг нь буруу гэж байгаа юм биш. Гагцүү арга барил процесс нь буруу юм. Стратегийн ач холбогдолтой орд гэж юу вэ, яагаад ийм байх ёстой юм гэдэг нөхцел байдал ерөөсөе тодорхой биш байгаа. Тэгэхээр үндсэндээ стратегийн орд газар байсан байгаагүй ялгаагүй болчихож байна. Стратегийн орд газар болгосноор стратегийн биш байснаасаа илүү сайн сайхан зүйл болчих юм шиг хуурамч сэтгэлгээ хүмүүст төрөөд байх шиг байна л даа. Түүнээс гадна үүнийг сайн шийдвэр биш гэж үзээд байгаагийн минь нэг шалтгаан хятад, америк, монгол ч байсан ялгаагүй хувь хүн эрсдэлээ үүрээд, зардал гаргаад, үлэмж их хөрөнгө оруулчихсаны дараа стратегийн орд болгосон явдал. Энэ нь үндсэндээ тодорхой хувийг нь төр шууд авна гэсэн л ойлголт шүү дээ. Ингэх нь сайн зүйл биш. Эзэн нь хэн ч байлаа гэсэн ялаагүй. Хувь хүмүүс л хөрөнгө оруулсан байж таарна. Одоогоор тэндээс ямар ч ашиг олоогүй, баахан зардал л гаргасан байгаа. Өмнө нь стратегийн ордод оруулаагүй байж хүн хайгуул хийж нөөцийг нь тодорхойлоод, олон улсын хөрөнгийн бирж дээр гаргачихсаны дараа гэнэт ингэж шийдвэр гаргаж, хууль эрх зүйн өөрчлөлт хийх нь зохимжгүй. Ялангуяа, хөрөнгө оруулалт талаасаа сайн биш байдаг. Магадгүй аль нэг компани хөрөнгө оруулалт хийхээс өмнө энэ ордыг стратегийн ордод авчихсан байсан бол өнөөдөр Хөшөөтийн орд гэж юу байдгийг нь ч мэдэхгүй байсан байж болох талтай. Зүгээр л сэтгэлийн хөөрлөөр стратегийн орд гээд зарлачихсан газрууд байна. Асгатын мөнгөний ордыг тойрч улс даяараа баахан шуугисан. Гэтэл ингэж зарласны ашиг нь хаана байгаа юм? Харагдахгүй л байна шүү дээ.
Энэ мэтчилэн гэнэтийн шийдвэр гаргахаасаа өмнө дараа нь гарах үр дүн нь юу байхыг сайн бодож байх хэрэгтэй. Энэ мэт шийдвэрүүд хөрөнгө оруулалт ялангуяа, гадаадынхөрөнгөоруулалтыгүргээжбайгаахэлбэр. Монгол Улс хөрөнгө оруулалтыг дэмжихгүйгээр аж үйлдвэржсэн орон болж чадахгүй. Үйлдвэрлэл хөгжүүлнэ гэдэг урт хугацааны ажил байдаг. Ямар ч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд асар их хөрөнгө оруулалт хэрэгтэй болно. Тэгэхээр тэр хөрөнгө оруулагчдаа үргээгээд байх юм бол бид мянган сайхан үлгэр яриад ч Монгол Улс аж үйлдвэрийн орон болж чадахгүй. Түүхий эд нийлүүлэгч орон байсаар л байна. Монголдоо өндөр технологийн, орчин үеийн үйлдвэрүүд барьж байгуулья гэвэл хөрөнгө оруулалтыг л татах хэрэгтэй. Тэгэхээр хөрөнгө оруулалтыг татах бодлогынхоо эсрэг дээрх мэт алхмуудыг л бага хиймээр байгаа юм.
Шинэ байгуулагдсан Уул уурхай яамтай хэр хамтарч ажиллаж байна. Эрчим хүч гэсэн том салбараасаа салсан учраас ажил нь харьцангуй хөнгөрсөн. Аливаа асуудлыг шийдвэрлэхэд ч амар болсон байх?
Уул уурхайн яам байгуулагдаад удаагүй ч мэргэжлийн хүмүүс, хувийн хэвшлийнхнийг сонсох тал дээр сайн ажиллаж байгаа. Уул уурхайн сайд Д.Ганхуяг ажлаа аваад удаагүй ч салбалын хүмүүстэй уулзах, тэдний санал бодлыг сонсохыг чухалчилсан нь их зөв эхлэл гэж бодогдсон. Үйлдвэр хөдөө аж ахуйн яам ч гэсэн манай ассоциацитай нүүрсний боловсруулалтын талаар идэвхтэй санал солилцож байна. Тиймээс шинэ Засгийн газрын ажиллаж буй арга барилд нэлээд сэтгэл хангалуун байна, одоогоор. Одоо гэхдээ уул уурхайн салбарт их хүнд цаг үе таарчихлаа л даа. Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа.