Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгж, байгууллагын анхааралд
Улсын Их хурлаар Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шинэчлэн баталж, 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон тул ашигт малтмал хайх, ашиглахтай холбогдсон үйл ажиллагааны үйилчилгээний хураамжинд өөрчлөлт орсон болохыг Та бүхэнд мэдээлж байна.
| № | Үйлчилгээний нэр | Төлбөрийн хэмжээ /төгрөг/ | |
| Ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл эзэмшигч | Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч | ||
| 1 | Тусгай зөвшөөрөл шинээр авахыг хүсч гаргасан өргөдлийг хянах үзэх | 250.000 | 1.000.000 | 
| 2 | Тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай өргөдлийг хянан үзэх | 1.500.000 | 7.000.000 | 
| 3 | Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хянан үзэх | 1.000.000 | 2.000.000 | 
| 4 | Тусгай зөвшөөрлийг барьцаарах өргөдлийг хянан үзэх | 1.000.000 | 2.000.000 | 
| 5 | Барьцааны гэрээний Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх өргөдлийг хянан үзэх | 1.000.000 | 2.000.000 | 
| 6 | Талбай буцааж хүлээлгэн өгөх өргөдлийг хянан үзэх | 50.000 | 500.000 | 
| 7 | Хилийн маргааныг шийдвэрлүүлэх тухай өргөдлийг хянан үзэх | 250.000 | 500.000 | 
| 8 | Үрэгдүүлсэн тусгай зөвшөөрлийг нөхөн олгох | 200.000 | 250.000 | 
| 9 | Нэмэлт өргөдлийг хянан үзэх | 200.000 | 1.000.000 | 
Мэдээг бэлтгэсэн: АМГ-ГУУКХэлтэс
