Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн анхааралд
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.1, 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөөгүй, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасныг зөрчсөн дараахь аж ахуйн нэгжүүдийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг 2011 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 611 дүгээр шийдвэрээр цуцалсан болохыг мэдээлж байна.
| Д/д | Тусгай зөвшөөр-лийн дугаар төрөл | Анх олгосон огноо | Аймаг, хот | Сум, дүүрэг | Талбайн нэр | Эзэмшигчийн нэрс | ||
| 1 | 4234 | а | 2002.04.01 | Сэлэнгэ | Ерөө | Харганат | Голдентайга | ХХК | 
| 2 | 11585 | х | 2006.03.30 | Баян-Өлгий | Бугат, Буянт, Толбо | Цагаан гол | Номунбогд | ХХК | 
| 3 | 14825 | х | 2009.03.31 | Дорнод | Гурванзагал, Дашбалбар | Харгуйт-2 | Перфекткуалити | ХХК | 
| 4 | 15538 | х | 2010.04.01 | Сэлэнгэ | Сайхан | Сайхан-1 | Золжаран интернэшнл | ХХК | 
| 5 | 11055 | а | 2006.01.05 | Хэнтий | Цэнхэрмандал | Баянцогт | Мэнянуание | ХХК | 
1.Лавлагаа авахыг хүсвэл 263918 дугаарын утсанд хандана уу.
