Ашигт малтмалын тухай хуулийн 48.10 дахь заалтын дагуу ашиглалт болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн тайлан гаргаж ирүүлдэг ОҮИТБС-ын Маягт-1, 2 нь ҮСХорооны дарга, Сангийн сайдын хамтарсан 2013 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 1/3/1 тоот тушаалаар шинэчлэгдлээ.

Иймд 2012 оны Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын тайлангаа шинэчлэгдсэн маягтын дагуу гаргаж ОҮИТБС-ын ажлын алба болон Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтэст хуулийн хугацаанд буюу 1 дүгээр улиралд багтаан ирүүлнэ үү.

Хоцорсон болон тайлангаа гаргаагүй аж ахуйн нэгжүүдэд хуулийн хариуцлага тооцох болно.

ОҮИТБС-ын 1-р маягт энд дарж татаж авна уу.

ОҮИТБС-ын 1-р маягтын нөхөн зааврыг энд дарж татаж авна уу.

ОҮИТБС-ын 2-р маягт энд дарж татаж авна уу.

ОҮИТБС-ын 2-р маягтын нөхөн зааврыг энд дарж татаж авна уу.