Үйлдвэрлэлийн зориулалттай тэсэлгээний ажил хийх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн анхааралд
Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох бүх нийтийн ээлжит сонгууль болж байгаатай холбогдуулан аюулгүй байдлыг хангах зорилгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанаас өгсөн чиглэлийн дагуу үйлдвэрлэлийн зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийг төв, орон нутагт 2013 оны зургаадугаар сарын 18-наас долоодугаар сарын 1-ний өдөр хүртэл түр зогсоож байгааг мэдэгдэж байна.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанаас ирүүлсэн чиглэлд сонгуулийн санал хураалтын өдөр буюу 2013 оны зургаадугаар сарын 26-ны өдөр улс орон даяар тэсэлгээний ажил явуулахгүй байхаар заажээ.
Иймд уул уурхайн үйлдвэрлэлийн жигд ажиллагааг хангах үүднээс тэсэлгээний ажил эрхэлж байгаа компаниуд дээр заасан хугацаанаас өмнө тэсрэх материал, тэсэлгээний хэрэгслийн хангалтыг зохицуулж дурьдсан хугацаанд хадгалах байгууламжийн харуул хамгаалалтыг чангатган хатуу хяналт тавьж санал хураалтын өдөр тэсэлгээ хийхгүй байхыг анхааруулж байна.
АМГ-ын Уул уурхайн хэлтэс