Монгол улсын Засгийн газрын 2007 оны 80 дугаар тогтоолоор батлагдсан “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлэхэд оролцох төрийн захиргааны байгууллагуудын чиг үүрэг”-ийн 6.4-т заасны дагуу олборлох үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ирүүлсэн тайлангаас 2012 онд үйлдвэрлэсэн болон борлуулсан бүтээгдэхүүний мэдээг Ашигт малтмалын газар нэгтгэн, нийтэд мэдээлж байна.

 

Уг тайланг гаргахдаа Үндэсний статистикийн хорооны дарга, Сангийн сайдын 2013 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 1/3/1 тоот хамтарсан тушаалаар шинэчлэгдэн батлагдсан ОҮИТБС Маягт 1, 2-ын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс ирүүлсэн тайлангаас 2012 онд үйлдвэрлэсэн, борлуулсан бүтээгдэхүүний хэмжээ болон үнэ, тусгай зөвшөөрлийн үндсэн мэдээллүүдийг ОҮИТБС-ын Маягт 7-д нэгтгэсэн болно.

Нийт 1823 тусгай зөвшөөрөл эзэмшигч 2012 оны ОҮИТБС-ын тайлан ирүүлэхээс 1516 аж ахуйн нэгж ирүүлсэн ба 1084 аж ахуйн нэгжийн 2002 хайгуулын тусгай зөвшөөрөл, 709 аж ахуйн нэгжийн 1047 ашиглалтын тусгай зөвшөөрөл байна.

Тусгай зөвшөөрөл эзэмшигчид ОҮИТБС-ын тайланг 2006 оноос эхлэн ирүүлж эхэлсэн ба эхний жилд 580 тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс 64, 2007 онд 571 тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс 103, 2008 онд 1277 тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс 119, 2009 онд 770 тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс 155, 2010 онд - тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс 275, 2011 онд 3280 тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс 301 аж ахуйн нэгж тайлан ирүүлж байгаа нь жилээс жилд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид ил тод, нээлттэй, хариуцлагатай болж байгаа байдлыг илтгэж байна. Мөн ашигт малтмалын төрөл тус бүрээр олборлосон болон борлуулсан бүтээгдэхүүний тоо, хэмжээ жилээс жилд нэмэгдэж тайлагнагдаж байна.

Олборлолт болон борлуулалт хийсэн 252 аж ахуйн нэгж ОҮИТБС-ын 2012 оны тайлан ирүүлсэн ба ашигт малтмалын төрөл болон олборлосон, борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, үнийн дүнг ОҮИТБС Маягт 7-оос үзнэ үү. /Эндээс татаж авна уу/

ОҮИТБС-ын 2012 оны тайлангаа ирүүлсэн болон ирүүлээгүй тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалтыг хавсралтаар үзүүлэв.

Маягт 7 буюу ОҮИТБС-ын 2012 оны тайлангийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

ОҮИТБС-ын 2012 оны тайлан ирүүлээгүй тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалтыг энд дарж үзнэүү.

ОҮИТБС-ын 2012 оны тайлан ирүүлсэн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалтыг энд дарж үзнэүү.

Ашигт малтмалын газар