Мэдэгдэл
Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийг түр зогсоох тухай
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпин тэргүүтэй зочид төлөөлөгчид манай улсад төрийн айлчлал хийж байгаатай холбогдуулан үйлдвэрлэлийн зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийг төв, орон нутагт 2014 оны 8-р сарын 20-ны өдрөөс 8-р сарын 23-ны өдрийг хүртэл зогсоож байна.
Иймд уул уурхайн үйлдвэрлэлийн жигд ажиллагааг хангах үүднээс тэсэлгээний ажил хийж буй компаниудад үүнээс өмнө тэсрэх материал, тэсэлгээний хэрэгслийн хангалтыг зохицуулж, дурьдсан хугацаанд агуулахын харуул хамгаалалтыг чангатган хариуцлагатай ажиллах, дээрх өдрүүдэд тэсэлгээ хийхгүй байх талаар мэдэгдэж байна.
Ашигт Малтмалын Газар