Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах дугаарыг цахимаар олгох системийг 9 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн туршилтаар ажиллуулсан бөгөөд, энэ туршилтаар системд өдөрт 3000 гаран хандалт бүртгэгдэж санал хүсэлт ирүүллээ. Туршилтын явцад системд зарим нэг  өөрчлөлт хийх шаардлагатай байгаа талаар аж ахуйн нэгжүүдээс ирсэн санал болон Мэдээллийн аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах хугацааг тодорхой хугацаагаар хойшлуулах болсоныг мэдээлж байна.

Үүнтэй холбогдуулан аж ахуйн нэгжүүд өргөдлийн үйлчилгээний хураамж болох 250 000 төгрөгийг урьдчилан төлөхгүй байхыг мэдэгдье.

Өргөдөл хүлээн авах хугацааг жич зарлана.

Ашигт малтмалын газар