Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн анхааралд

“Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн 48.6.2 дугаар зүйл /дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд, уулын ажлын төлөвлөгөөг батлагдсан зааврын дагуу 12 дугаар сарын 01-ний дотор/ -д заасны дагуу төлөвлөгөө хүлээн авах хуулийн хугацаа өөрчлөгдсөн.

Монгол Улсын Үйлдвэр худалдааны сайд /хуучин нэрээр/, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдын 2007 оны 296/25 дугаар “Уулын ажлын төлөвлөгөө, тайлан хянан зөвшөөрөх журам” 2014 оны 9 сарын 30 –ны өдөр хүчингүй болсон. Мөн Ашигт малтмалын газрын даргын 2011 оны 440 дүгээр тушаалаар батлагдсан “Уулын ажлын төлөвлөгөө, тайлан цахим хэлбэрээр хүлээн авах дотоод заавар” хүчингүй болж 2014 оны а-80 дугаар тушаалаар  “Ашигт малтмал ашиглах, үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, мэдээ хүлээн авах заавар” шинэчлэн батлагдсан.

Уулын ажлын төлөвлөгөө, тайлан цахим хэлбэрээр хүлээн авч буй программ нь хуучин зааврын дагуу хийгдсэн , шинэ зааврын дагуу төлөвлөгөө, тайлан хүлээн авахад нийцэхгүй тул программыг шинэчлэн сайжруулах /зохиох/ шаардлага гарч байна. Цахим программ шинэчлэгдэх хугацаанд тайлан, төлөвлөгөөг батлагдсан зааврын  дагуу хэвэлмэлээр хүлээн авах болно. 

Ашигт малтмалын хуулинд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан уулын ажлын төлөвөлгөө тайлан хүлээн авах заавар өөрчлөгдсөн болно. Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 9 сарын 22-ны өдрийн тушаалаар батлагдсан  “Ашигт малтмал ашиглах, үйл ажиллагааны төлөвлөгөөний жил, сар, долоо хоногийн биелэлтийн мэдээ, тайланг ирүүлэх, хүлээн авч дүгнэх гэрээ” болон “Ашигт малтмал ашиглах, үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, мэдээ хүлээн авах заавар”, “Ашигт малтмал ашиглах, үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан мэдээ хүлээн авах маягт”-ыг танилцуулж байна.

Ашигт малтмал ашиглах, үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, мэдээ хүлээн авах заавар энд дарж татаж авна уу

Ашигт малтмал ашиглах, үйл ажиллагааны төлвөлгөөний жил, сар, долоо хоногийн биелэлтийн мэдээ, тайланг ирүүлэх, хүлээн авч дүгнэх гэрээний загварыг энд дарж татаж авна уу.

Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь ашигт малтмал ашиглах, үйл ажиллагааны төлөвлөгөөний жил, сар, долоо хоногийн биелэлтийн мэдээ, тайланг ирүүлэх, хүлээн авч дүгнэх гэрээ байгуулж ажиллана. Иймд тус гэрээг Уул уурхайн хэлтэс, Нүүрсний хэлтэстэй байгуулж ажиллана уу.