онгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 216 дугаар тогтоолын хавсралтад “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын  талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу Ашигт малтмалын газраас нэр бүхий 14 талбайд  2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр сонгон шалгаруулалт явууллаа.

Тус сонгон шалгаруулалтын шаардлага хангасан 4 талбайд  оролцсон  компаниудаас “Эм Эм Ар Ай” ХХК, “Тулга трэйд” ХХК, “Түмэн айл инвест” ХХК-иуд нь шалгарсан оролцогч  болсныг мэдэгдье.

Сонгон шалгаруулалтын шаардлага хангаагүй үлдсэн 10 талбайд сонгон шалгаруулалт дахин зарласан ба 2014 оны 10 дугаар сарын 23 –ны өдөр нээх болно.