Шинээр үр дүнгийн тайлан, анхдагч материалууд, агаар сансарын болон бусад төрлийн зургууд, чулуун дээж, тунгалаг шлиф, аншлифийг тогтоосон журмын дагуу   хүлээн аваад төвлөрүүлэн хадгалж, тоо бүртгэл хийж, мэдээлэлийг боловсруулж,  эрэлт хайлтын  автоматжуулсан лавлагааны санг сайжруулах,  цахим баримт үүсгэх, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, баримтанд хамгаалалтын хувь үүсгэх, гэмтэж муудсан баримтыг сэлбэн засаж сэргээх, нийтэд  ашиглуулах,  ажилтан нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх, сургалтанд хамруулах зэрэг үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллаж ирлээ.

Үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд 14 орон тоотойгоор архивын эрхлэгч 1, нууц хариуцсан ахлах геологич 1, чулуун дээжийн сангийн инженер 1, тайлангийн үйлчилгээ, лавлагаа мэдээлэл хариуцсан геологич  инженер 2, Мэдээллийн  сангийн геологич-инженер 7, үйлчилгээний туслах ажилчин 1, сэлбэн засагч 1, олшруулагч 1, анхдагч цэгцлэх гэрээт ажилтан 5 гэсэн орон тоотойгоор ажиллаж ирлээ.

НЭГ.  ГЕОЛОГИ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ АРХИВЫН  ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ 

1. Шинээр улсын төсвийн хөрөнгөөр болон хувийн хөрөнгийн судалгааны ажил хийгдсэн үр дүнгийн тайлан, анхдагчийг хүлээн авах:  Ажил, үйлчилгээ - 1.1.3:

-Улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн  Баянзүрх, Дадал, Хутаг өндөр, Баянмөнх, Донгой гол, Манлай, Мандалговь зэрэг талбайд хийгдсэн 1.50000-ны масштабын зураглалын ажлын тайлангууд, мөн УУЯамны захиалгаар гүйцэтгэж буй  Баруун-Монгол-IY,Төв-Монгол-IY, Өмнөд-Монгол-YI, Дорнод- Монгол-IY,  Дорнод- Монгол-Y, "3D төсөл" зэрэг төслүүдийн  үр дүнгийн тайлангууд, стратегийн Эрдэнэт, Таван толгойн Цанхийн хэсгийн тодотгол тооцоо, Шарын гол,  Төмөртэйн төмрийн орд ашиглах ТЭЗҮ зэрэг 19 төслийн ажлын тайлан, бичвэр, дагалдах CD-ийн хамт хянаж хүлээн авлаа.

-Хувийн хөрөнгөөр геологийн хайгуулын ажил хийж, ЭБМЗ-ийн хурлаар үр дүнгийн тайлангаа хэлэлцүүлж, нөөц батлуулсан 141 ордын тайлан, 128 ордын ТЭЗҮ, нөөцийн хөдөлгөөний 8 тайлан, бусад судалгааны  9 тайланг тус тус дагалдах бичиг баримтуудыг заавар, журмын дагуу хүлээн авч, улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэлээ.

2011-2012 оны хайгуулын ажлын 75 тайлан, 2013-2014 оны батлагдсан 950 төлөвлөгөө, 2013 оны  784 ширхэг тайланг  бүртгэж авч,  архивлах, техник боловсруулалт хийх, үйлчилгээ үзүүлэх ажил хийгдэж, мөн нөөц баталсан  438 ш хурлын дүгнэлт, шийдвэрийг архивлаж,  700 ш завсрын тайлангаар үйлчилгээ үзүүлэх ажил хийгдлээ.

2. Чулуун дээжийг бүртгэлийг  нэгдсэн санд бүртгэж оруулах, баяжуулах, ордын дээжүүд цуглуулах ажил: Нэгжийн хэрэгжүүлэх дотоод ажил, үйлчилгээ 7,8.

Геологийн судалгаа явуулсан талбайд тархсан хурдас чулуулаг, ашигт малтмалын хүдрийг төлөөлөх чадвар бүхий керн, чулуун дээж, тунгалаг шлиф, аншлифийг үзэж танилцахад дөхөмтэй болгох зорилгоор   сан байгуулах бэлтгэл ажил 1999 оноос эхлэлийн шатандаа явагдаж байгаад 2003 оноос эхлэн чулуун дээжийн санг байгуулсан. Дотроо чулуун дээж, тунгалаг шлифийн, аншлифийн гэсэн туслах сангуудтай бөгөөд  орон тоо зохион байгуулалтын хувьд сангийн ажил хариуцсан геологи 1 ажиллаж байна.

3. Нэг хувь тайланд   ашиглалтын хөмрөг үүсгэх,  сэлбэн засаж,  сэргээн шинэтгэх ажил: Нэгжийн хэрэгжүүлэх дотоод ажил, үйлчилгээ 6, 10: Тоо хэмжээ –80 тайлан, 1500 зураг

Төрийн архивт хадгалагдаж байгаа 1 хувь тайлангуудыг  нийтийн үйлчилгээнээс чөлөөлөх, баримтын ашиглалтыг сайжруулах зорилгоор энэ ажил хийгдэж байна. 2014 онд геологийн архивд байгаа 2412- 2551 дугаартай нэг хувь тайлангаас ашиглалтын хөмрөг  81 ном, 6 дэвтэр, 611 зургийг хувилж, шинээр ашиглалтын хөмрөг үүсгэж, тоо бүртгэл хийгдлээ.

4. Төрийн нууцтай холбоотой ажил: Нэгжийн хэрэгжүүлэх дотоод ажил, үйлчилгээ 13:

Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад тусгай зөвшөөрөл, албан бичигийг үндэслэн хайгуулын болон уулын ажлын тайлангаас хуулбар өгөх, зургийг скайнердах ажлууд хийгдлээ. Нийтдээ 102 үр дүнгийн тайлангаас хуулбар хийж өгч, байгууллагад хүргүүлсэн байна.

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтыг хангах хүрээнд геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэдээллийн сангийн хуулиар хориглоогүй мэдээллийг нийтэд ил тод, нээлттэй болгох асуудлыг хууль эрх зүйн хүрээнд судлах ажлын хэсэгтэй хамтран ажиллаа.

ХОЁР.  МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ

1. Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа 1:50000-ны масштабын геологийн зураглал болон бусад судалгаа хийгдсэн ажлын үр дүнгийн тайлангуудаас орд, илрэлийн мэдээллийн санд нэмэлт баяжуулалт хийх ажил. Ажил, үйлчилгээ - 1.1.4: Тоо хэмжээ – 180 орд, илрэл

Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн 1:50000-ны Дайргат, Дуулгат уул, Намалзах, Баянмөнх, Баянзүрх, Дадалын талбайн үр дүнгийн тайлангаас мэдээллийн санд шинээр 174 орд, илрэлийн бүртгэлийг нэмж оруулан мэдээллийн санг баяжууллаа.

-Мөн 1:50000-ны масштабын 17 тайлангаас хэтийн төлөвтэй талбай ялгаж, Эрдсийн хуримтлалтай байх магадлалтай 42 талбайн а/м-ийн зургийг 1:100 000-ны лист дээр боловсруулалт хийж, байр зүйн зураг дээр давхцуулан буулгах ажилд оролцож, зураг хэвлэж өглөө.

2. Улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгааны  ажил гүйцэтгэсэн  ашигт малтмалын ордуудын  ажлын хэмжээ, зарцуулсан төсвийн нэгдсэн бүртгэл гаргах. Ажил, үйлчилгээ - 1.8.3:  Тоо хэмжээ – стратегийн 34, бусад 164 орд.

Улсын төсвийн хөрөнгөөр судалгааны ажил хийсэн ордуудын ажлын тоо хэмжээ, зарцуулсан өртөгийн талаархи мэдээг  санд оруулах, мэдээлэл төвлөрүүлэх зорилгоор 2014 онд энэ ажлыг санаачлан эхлүүлсэн.

Программ хангамжийн инженер Амартүвшинтэй хамтран ACCESS  программ дээр 16 асуултаар тус санг үүсгэсэн. Эхний ээлжинд стратегийн 34, мөн түүнчлэн 2-р хавсралтаар батлагдсан 54 ордын зардлын хэмжээг гаргасан. Одоогийн байдлаар Улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгааны  ажил гүйцэтгэсэн Дорнод, Мардай, Тэвшийн говь, Таван толгой ордын Баруун, Цанхийн хэсэг, Асгат, Адуунчулуун, Шивээ-Овоо, Багануур, Нарийн сухайт, Цайдам нуур, Бороо, Талбулаг, Хөөт, Хөөтийн хонхор, Чандгана тал, Налайх, Алаг тогоо, Зээгт, Могойн гол, Сайхан овоо зэрэг стратегийн 32 ордуудын зарцуулсан өртгийн тооцоог гаргаж, ACCESS  программд бүртгэж орууллаа.  Нийтдээ 325 тайлантай танилцаж, 171  ордын зарцуулсан ажлын хэмжээ, өртөгийн мэдээг мэдээллийн санд орууллаа.

3. Ордын геологи, ашигт малтмалын, нөөцийн дэвсгэр зургийг  зураг зүйн системд оруулах, шинээр сан үүсгэх. Мэдээллийн санд шинээр нэмэлт хийсэн. Тоо хэмжээ – 20 ордын зураг. Нэгжийн хэрэгжүүлэх дотоод ажил, үйлчилгээ 2:

Ордуудын бичвэр хэсгийг зурагтай нь холбох, цаашдаа нөөцийн хөдөлгөөн, мэдээтэй холбох ажлын бэлтгэл ажлын хүрээнд эхний ээлжинд  Асгат, Багануур, Бороо, Бүрэнхаан, Мардай, Дорнодын уран, Гурванбулаг, Нэмэр, Эрдэнэт, Нарийн сухайт, Шивээ-Овоо, Таван толгой, Оюу толгой, Цагаан суварга, Төмөртэй, Төмөртэй овоо, зэрэг 16 ордын нөөцийн дэвсгэр зургаар нэмэлт хийсэн болно.

4. Цахим мэдээллийн 9 сери, аймаг, судалгааны картограммууд, уст цэгийн мэдээлэлийг нэмж баяжуулах, захиалгат мэдээлэл бэлтгэх ажлын хүрээнд: Ажил, үйлчилгээ - 1.5.6:

Шинээр зохион гаргасан зураг:

1. 1:50000-ны масштабын зураглалын ажлын картограммын зургийг шинэчлэх зорилгоор 154  тайлангуудын координатыг  тодруулж, 354 тайлангаас зураглалын ажлын өртөг, талбайн хэмжээг гаргаж, 1741 хуудас протокол хувиллаа.

Мөн УГЗ-200 Өмнөд-IY төсөл, Өмнөд-Y төсөл, Баруун-Монгол-IY төсөл, Дорнод-Монгол-IY төслүүдийн талбайг судалгааны картограммд буулгаж, шинээр хэвлэн гаргалаа.

2. Гидрогеологийн 1:500 000, 1:200 000, 1:50 000-ны масштабын судалгааны зураг гаргах, эрэл хайлтыг хялбар болгох зорилгоор гидрогеологийн  656 ш  тайлангаас талбайн шүүлт хийж, координатуудыг тодорхой болгон, зургийн программд оруулан,  судалгааны зурагт нэмэлт баяжуулалт хийж дууслаа. Ажлын явцад 1:1 000 000, 1:500 000, 1:200 000-ны масштабтай гидрогеологийн ажил хийсэн 547 тайлан, 1:100 000-ны масштабтай гидрогеологийн ажил хийсэн 71 тайлан, 1:50 000-ны масштабтай гидрогеологийн ажил хийсэн 38 тайлангуудаас тус тус мэдээлэл оруулж, суурь зургийг янзалж,  газарзүйн солбилцолуудаа Ecxel дээр эмхэлж decimal degree-рүү хөрвүүлэн, 168 тайлангийн координатыг тэгш өнцөгтийн солиболцлуудыг geocalculator болон Modcon программуудыг ашиглан хөрвүүлэх зэрэг ажлууд тус тус хийгдлээ. Мөн M-45-Г, L-45-Б, L-46-B, L-46-A, M-46-A, M-46-B хавтгайн 1:500000-ны масштабын  гидрогеологийн зургийг тоон хэлбэрт шилжүүлэн дууслаа.

3. Геофизикийн судалгааны соронзон орны судалгааны зураг, хүндийн хүчний судалгааны зураг, цахилгаан, сейсми болон цацраг идэвхжил зургийн  картограммийг  шинэчлэх ажилд зориулан 1:1000 000, 1:500 000, 1:200 000-ны масштабийн 1300 ш тайлантай танилцаж,  621 тайланд нь шүүлт хийж, 136 тайлангийн  координатыг дахин тодруулах ажил үргэлжлэн хийгдэж, боловсруулалт хийгдэж зурагтай нь тулгалт хийж, excel программ дээр координатуудыг дэс дараалалд оруулж зураг гаргах ажил дуусаж байна.

Судалгааны зураг гаргахад 1:1 000 000, 1:500 000, 1:200 000-ны масштабтай геофизикийн 206 тайлан, 1:100 000-ны масштабтай геофизикийн 360 тайлан, 1:50 000-ны масштабтай 60 тайлантай танилцаж, зургийн шүүлт хийж, координатуудыг тодорхой болголоо.

Судалгааны зураг гаргахад 1:1 000 000, 1:500 000, 1:200 000-ны масштабтай геофизикийн 206 тайлан, 1:100 000-ны масштабтай геофизикийн 360 тайлан, 1:50 000-ны масштабтай 60 тайлантай танилцаж, зургийн шүүлт хийж, координатуудыг тодорхой болголоо. 

4. Хувийн хөрөнгөөр судалгааны нэгдсэн санг үүсгэх, судалгааны зураг зохиох. Шинээр хийгдэж байгаа. Тоо хэмжээ – паспорт 250 /Дотоод ажлын 9/

ГМТөв архивт 1997-2014 он хүртэл нийтдээ 1500 орчим хувийн хөрөнгөөр хийгдсэн судалгааны ажлын үр дүнгийн тайлан хадгалагдаж байдаг. 2014 онд эдгээр тайлангуудаас товч байдлаар мэдээлэл бэлтгэх, лавлагаа гаргах, судалгааны зураг зохиох зорилгоор мэдээллийн шинэ сан үүсгэж эхэлсэн. 2014 онд хувийн хөрөнгийн судалгаагаар тогтоогдсон 270 ордын тайлангаас  1-р паспорт зохион бичиж, сангийн баяжуулалт, тодруулга хийх зорилгоор 80 тайлантай дахин тулгалт хийж ажиллаа. Мөн судалгааны зураг гаргах зорилгоор 18800 орчим цэгийг геологийн тайлангуудаас түүвэрлэн авч, Excell  дээр шивж оруулан, зургийн тайлбар бичиг гаргах боловсруулалтын ажил хийгдэн дуусч байна.

2014 оны 12 сарын 30 өдөр