Хятадын Эрчим хүчний газраас  5 сарын 5-ны өдөр “2015-2020 онуудад авч хэрэгжүүлэх нүүрсний цэвэр, үр ашигтай хэрэглээний арга хэмжээнүүдийн төлөвлөгөө”-г нийтэд зарласан байна. Уг төлөвлөгөөнд нүүрсний чанарын түвшингдээшлүүлэх, нүүрсний цахилгаан станц, аж үйлдвэрийн халаалтын зуухнууд /бойлер/ болон нүүрс химийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг өөрчлөн сайжруулахын зэрэгцээ ахуйн хэрэгцээн дэх нүүрсний хэрэглээнд тавих хяналтыг чангаруулахаар тусгасан байна.

Нүүрсний чанарын түвшинг дээшлүүлэх чиглэлээр

Хятад улс нүүрс угаах болон боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар нүүрсний чанарыг дээшлүүлнэ. Эрчим хүчний нүүрсний 6 сая тонн/жил, коксжих нүүрсний 10 сая тонн/жил хүчин чадал бүхий том хэмжээний нүүрс бэлтгэлийн цогцолборуудыг ухаалаг бөгөөд найдвартай байдлаар бүтээн байгуулна. 2017 он гэхэд нийт нүүрсний 70%, 2020 он гэхэд 80%-ийг угааж боловсруулдаг болно.

Өндөр чанар бүхий нүүрсний нийлүүлэлтийн төвүүд /distribution center/-ийг уурхайн бүсүүд, далайн боомтууд болон эцсийн хэрэглэгчдийг түшиглэн байгуулна.

2020 он гэхэд Хятад улс 11 мега нүүрсний агуулах, жилийн эргэлт нь 20 сая тонны хүчин чадал бүхий нүүрсний холилтын бааз /coal blending base-чанарын түвшин сайн болон муу нүүрсийг хооронд нь хольж шаардлагатай чанарын түвшингийннүүрс бэлтгэх бааз/-ыг барьж байгуулсан байна. Мөн жилийн 1 сая тонны хүчин чадалтай нүүрсний чанарыг дээшлүүлэх туршилтын үйлдвэрүүдийг хэд хэдийг барьж байгуулна.

Нүүрсний цахилгаан станц болон халаалтын зуухнуудыг сайжруулах чиглэлээр

Хятад улс нүүрсний цахилгаан станцууд болон аж үйлдвэрийн халаалтын зуухнуудад эрчим хүч хэмнэх болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үргэлжлүүлэн шинэчлэл хийнэ. Усны нөөц, байгаль орчин болон экологийн нөхцөл байдал, зүй тогтолтой уялдан Шинжиан, Өвөр Монгол, Шаанси, Шаньси болон Нинся мужуудад 9 том хэмжээний уурхай-нүүрсний цахилгаан станцын цогцолборыг бүтээн байгуулж, цахилгаан эрчим хүчийг хэрэглэгчдийн бүсүүдэд хүргэнэ.

Шинээр барьж байгуулах нүүрсний цахилгаан станцуудын нүүрсний хэрэглээг одоогийн хэмжээнээс бууруулж 1 квтцахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд 310 грамм стандарт нүүрс хэрэглэж байгааг 300 грамм болгоно. Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлд хэрэглэж буй нүүрсний хэмжээг Хятадын нийт нүүрсний хэрэглээний 60% болгох зорилт тавина. 600,000Т/ц-аас доош хүчин чадалтай нүүрсний бүх халаалтын /уурын/ зуухнуудыг 2020 он гэхэд бүгдийг хаана. Одоо байгаа үр ашиг багатай болон байгаль орчныг бохирдуулах хэмжээ нь стандартын  шаардлага хангахгүй  халаалтын зуухнуудыг шинэчлэх буюу сайжруулах бөгөөд талаас илүү хувийг нь өндөр үр ашиг бүхий зуухнуудаар солино. Бээжин-Тяньжин-Хэбэй хотуудын кластер, Сувдан голын тусгай бүс, Янцэ голын тусгай бүс зэрэг газруудад бүх халаалтын зуухнуудыг нүүрснээс байгалийн хийд шилжүүлнэ.

Хятад улс нийт 600 мянга гаруй нүүрсний халаалтын зуухтай бөгөөд ихэнх нь хойд Хятадын хүн ам шигүү оршин суудаг бүсүүдэд байрладаг байна.

Нүүрс-химийн үйлдвэрлэлийн чиглэлээр

Коксын зуухны хий, давирхай болон бусад дайвар бүтээгдэхүүнийг  үр ашигтай ашиглах, технологийн түвшинг дээшлүүлж энергийн хувиргалтыг сайжруулсан     нүүрс-химийн туршилтын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, био орчинд нөлөөлөх хорт нөлөөллийг бууруулах зэрэг хүчин чармайлт гаргасны дүнд Хятад улс уламжлалт нүүрс-химийн үйлдвэрлэлийг хөгжлийн шинэ шатанд гаргана.  Хамгийн сүүлийн үеийн нүүрс-химийн загвар төсөл нь байгаль орчин, агаар болон хаягдал ус зайлуулах системийг бохирдуулагч нэгдлүүдэд тавигдах  чанга хатуу хязгаарлалт бүхий стандартад нийцсэн байх шаардлагатай.

Нүүрсний ахуйн хэрэглээ

Хятад улс өнөөгийн чанар муутай нүүрсээр галладаг цахилгаан болон дулаан үйлдвэрлэдэг станцуудыг халж, байгалийн хийгээр болон сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг төвлөрсөн халаалтын болон эрчим хүчний системд холбох замаар хот суурин газруудын агаарын бохирдлыг бууруулна.

Хүхэр ихтэй, үнслэг өндөртэй нүүрсний борлуулалт, хэрэглээг Бээжин болон түүнийг тойрсон хотуудад бүрэн зогсооно.

Бээжин хот 2020 гэхэд нүүрс шатаахаа зогсоохыг өөрийн 6 дүүрэгтээ үүрэг болгосон.

Бээжин-Тяньжин-Хэбэй хотуудын кластер, Сувдан голын тусгай бүс, Янцэ голын тусгай бүсэд 1%-иас дээш хүхэр агуулсан эсвэл 16%-иас дээш үнслэгтэй нүүрс хэрэглэхийг хориглоно.

Ойрын үед БНХАУ-ын Аж үйлдвэр Мэдээллийн технологийн яамнаас арга хэмжээний төлөвлөгөөг гаргаснаар 2017 он гэхэд Хятад улс нүүрсний нийт хэрэглээг 80 сая тонн, 2020 он гэхэд 160 сая тонноор бууруулах болно.

Хаягдлыг ашиглах

Хятад улс мөн урьд өмнө нь үр ашигтай ашигладаггүй байсан нүүрсний суспенз, нүүрсний уурхайн метан хий болон бусад баялгийг өргөн ашигладаг болно. 2020 он гэхэд нүүрсний уурхайн метан хийн 60%-ийг ашигладаг болно.

Усны нөөц хомс бүс нутгуудад уурхайн усны 95%-ийг, усны хангамж хэвийн газруудад уурхайн усны 80%-ийг, усны нөөцөөр баялаг газруудад уурхайн усны 75 хувийг тус тус эргүүлэн ашиглана.

http://en.sxcoal.com/117736/NewsShow.html
Нүүрсний  хэлтэс