“Уурхайчдын өглөө” уулзалтыг зохион байгууллаа

Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн хэлтсээс санаачлан сар бүр ашигт малтмалын төрлөөр төрөлжүүлэн аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хийхээр төлөвлөн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр эхний уулзалтыг зохион байгуулаа.

Энэ удаагийн уулзалтад Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төлөөлөл болон  алт олборлогч 40 аж ахуй нэгжийн төлөөллийг урьж оролцуулж тулгамдаж буй асуудлыг сонсож, шийдвэрлэх арга замын талаар санал солилцов. 

Тус уулзалтаар:

-       Орон нутагтай хамтран ажиллахад тулгарч байгаа асуудлууд;

-       Орон нутгийн иргэдэд геологи, хайгуулын ажлыг сурталчилж таниулах чиглэлээр арга хэмжээ зохион байгуулах;

-       Эдийн засгийн хувьд ашигтай төслийг төр ажиллах нөхцөлөөр хангах хэрэгтэй байна;

-       АМНАТ-ын төлбөрийн тодорхой хувийг орон нутгийн төсөвт оруулах байдлаар зохицуулалт хийх;

-       Төрийн байгууллагуудын уяалдаа холбоог сайжруулах,

-       Орон нутгийн төрийн байгууллагуудын холбогдох мэргэжилтнүүдийг чадавхжуулах тал дээр анхаарах;

-       Алт-3 хөтөлбөрийн хүрээнд алтны шороон ордуудын үйл ажиллагааг  эхлээд дэмжих хэрэгтэй;

-       Алт-3 хөтөлбөрийн хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны оролцоог нэмэгдүүлэх;

-       Химийн бодис ашиглаж байгаа ААН-ийн татан авалт дээр дэмжлэг үзүүлэх;

-       Түлшний хязгаарлалтад өртөж байгааг анхаарах;

-       Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар ашиглах боломжгүй болсон нөөцийг асуудлыг хуульд өөрчлөлт оруулах замаар  гарц гаргалгаа гаргах гэх мэт олон асуудлыг хөндлөө.

 

Алт олборлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хийж, тэдний үйл ажиллагааны нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг сонсож, шийдвэрлэх арга замын санал авч, боломжтой асуудлыг хуулиар олгогдсон чиг үүргийн хүрээнд шийдвэрлэж, бусад асуудлыг холбогдох байгууллагад уламжлахаар боллоо.

 

“Уурхайчдын өглөө” уулзалтыг ашигт малтмалын төрлөөр нь ангилан төрөл тус бүрд 20-40 аж ахуйн нэгж байгууллагыг хамруулж сард нэг удаа Чингис Хааны музейн 1 давхарт байрлах Muse coffee shop-д зохион байгуулах юм.




  

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗРЫН

УУЛ УУРХАЙН ХЭЛТЭС

Эх сурвалж:
Уул уурхайн хэлтэс
Техник-эдийн засгийн үндэслэл хариуцсан мэргэжилтэн  Б.Баярбилэг

Утас:99269555

2025-12-17