ШУТИС-ийн ГУУС-ийн “ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛ” хөтөлбөрт суралцагч оюутнуудтай уулзалт хийлээ
2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ШУТИС-ийн Геологи Уул Уурхайн сургуулийн “Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерчлэл” хөтөлбөрөөр суралцаж буй 44 оюутантай уулзалт, ярилцлага зохион байгуулав.
Монгол Улсад “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК байгуулагдаж буйтай холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын Байнгын Хорооны тогтоол, Засгийн газрын 2013 оны 291 дүгээр тогтоолд Газрын тосны салбарт суралцах иргэдийг дэмжих тухай заасан.
Дээрх үндэслэлээр ШУТИС-ийн Геологи Уул Уурхайн сургуультай гэрээ байгуулан 2023 оноос эхлэн дээрх мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг сургалтын тэтгэлэгт хамруулан ирсэн билээ.
Уулзалтаар ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч М.Оюунтөгс, ГУУС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци хариуцсан ажилтан Сувд-Эрдэнэ нар ГУУС-ийн сургалт, судалгаа, инновацийн үйл ажиллагаа, ГТӨИТ-ийн үйл ажиллагааны танилцуулга хийж, Ашигт малтмал газрын тосны газрын Газрын тосны хайгуулын хэлтсийн дарга С.Түвшинбаяр цаашдын сурлага, судалгааны ажилд нь амжилт хүсч өөрийн туршлагаа хуваалцан оюутнуудад урам зориг өглөө.


Төрийн захиргааны удирдлагын газар
Хамтын ажиллагаа, сургалт хариуцсан мэргэжилтэн Э.Сарнай
Утас: 51-263912