Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс,  Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс болон Монгол Улсын хамтарсан 1:5,000,000 –ын масштабын газрын зураг боловсруулах төслийн олон улсын ээлжит хурал 13 дахь удаагаа БНКУ –ын Шымкент хотод 2015 оны 10 дугаар сарын 12 – 15-ны өдрийн хооронд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус хуралд Монгол Улсыг төлөөлж Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар болон Геологийн судалгааны төвийн холбогдох мэргэжилтнүүд оролцож Монгол орны металоген, тектоник, геофизикийн судалгааны өнөөдрийн түвшин болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Мөн БНКУ –ын Каратаугийн фосфоритийн ордод хээрийн экскурст оролцож холбогдох хэлэлцүүлэгт санал солилцов.

Одоогийн байдлаар 5 улсын хамтарсан төслийн хүрээнд 2 хэмжээст зургуудыг бүрэн боловсруулж дуусгасан бөгөөд гүний мэдээлэл ашиглан 3 хэмжээст зургийн ажлыг эхлүүлээд байна.