Ашигт малтмал, газрын тосны газар нь Ашигт малтмалын тухай хууль болон, Засгийн газрын 2017 оны 37 дугаар тогтоол,  Уул уурхай, хүнд үйлдвэрийн  сайдын 2017 оны А/129 дүгээр тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.6-т “Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай эсхүл хууль бус олборлолтонд өртсөн талбайтай сонгон шалгаруулалтын талбай нь давхцаж байвал тухайн орон нутагт үүсгэн байгуулагдсан орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дунд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион явуулж болно” гэж заасныг тус тус үндэслэн дараахь талбайд ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл  авах хязгаарлагдмал сонгон шалгаруулалтанд оролцох аж ахуйн нэгжүүдийг санал ирүүлэхийг урьж байна.

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарласан талбай

  1. Дорноговь  аймгийн  Алтанширээ, Дэлгэрэх  сумдын нутаг  15823.53  га бүхий “Баянтал” нэртэй талбайд      

Талбайн солбицлууд :

Д/д

Уртраг

Өргөрөг

град

мин

сек

град

мин

Сек

1

111

3

1.97

45

36

1.65

2

110

52

5.84

45

36

1.65

3

110

52

1.94

45

42

1.62

4

111

3

2.01

45

42

1.62

Босго үнэ:   71.205.885  төгрөг

Талбайн код: СШ 22-1

2. Дорноговь  аймгийн  Хатанбулаг  сумын нутаг   49260.41  га бүхий “Эргэл-Халивийн өргөтгөл” нэртэй талбайд       

Талбайн солбицлууд:

Д/д

Уртраг

Өргөрөг

град

мин

сек

град

мин

Сек

1

108

29

57.12

43

14

49.95

2

108

29

57.12

43

2

4.62

3

108

29

3.48

43

2

5.98

4

108

27

19.57

43

0

6.86

5

108

28

0.69

42

59

11.43

6

108

29

59.95

42

59

11.46

7

108

29

59.96

42

57

16.46

8

108

27

1.62

42

57

16.42

9

108

27

1.62

43

1

51.45

10

108

21

21.59

43

1

51.45

11

108

21

21.61

42

59

11.34

12

108

13

44.07

42

59

11.34

13

108

13

44.07

43

7

1.44

14

108

19

11.59

43

7

1.44

15

108

19

11.6

43

14

49.95

Босго үнэ:  221.674.500   төгрөг

Талбайн код: СШ 22-2

Сонгон шалгаруулалтын талбайн босго үнэ болон бусад мэдээллийг Ашигт малтмал, газрын тосны газрын  цахим хуудсанаас (www.mrpam.gov.mn) авна уу. Мөн Ашигт малтмал, газрын тосны газраас авч болно.    

  1. “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 5.2-д заасан үйлчилгээний хөлс төлж Сонгон шалгаруулалтын  талбайн товч мэдээллийг авна уу.
  2. Сонгон шалгаруулалтанд оролцох саналыг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг хүртэлх хугацаанд Ашигт малтмал, газрын тосны  газрын 309 тоот өрөөнд Сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн даргад оролцогч аж ахуй нэгж, байгууллагын захирал, дарга эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч биечилэн хүлээлгэн өгнө.
  3. Сонгон шалгаруулалтанд ирүүлсэн саналыг уг сонгон шалгаруулалтанд оролцогч аж ахуйн нэгжийн захирал эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулан 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 30 минутанд Ашигт малтмал, газрын тосны газрын хурлын танхимд нээнэ. Аж ахуйн нэгжийн захирал эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тогтоосон хугацаанд ирээгүй бол саналыг задлахгүйгээр хүчингүйд тооцож буцаан хүлээлгэн өгнө.
  4. Ирүүлсэн саналыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаалаар батлагдсан коммисс  Уул уурхай,  хүнд үйлдвэрийн  сайдын 2017 оны А/129 дугаар тушаалаар  батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу үнэлнэ.
  5. Сонгон шалгаруулалтанд оролцох санал ирүүлэх хаяг:

Засгийн газрын 12 дугаар байр, Барилгачдын талбай-3, Ашигт малтмал, газрын тосны газар 309 тоот өрөө, Сонгон шалгаруулалт явуулах комиссын нарийн бичгийн дарга, утас 263704

Саналд дараах бичиг баримтыг хавсарган ирүүлнэ. Үүнд:

  • Сонгон шалгаруултанд оролцох  тухай албан бичиг
  • Санал гаргагчийн албан ёсны тодорхойлолт (маягт К-4)
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (нотариатаар баталгаажуулсан)   
  • Монгол Улсад татвар төлөгч болох тухай нотолгоо (харьяа татварын албанаас)    
  • Сонгон шалгаруулалтын босго үнийг Монгол Банкинд бүртгэлтэй арилжааны банкинд хугацаатай /Сонгон шалгаруулалтын саналыг нээсэн өдрөөс хойш ажлын 15 хоног/ байршуулсан баталгаа
  • Сонгон шалгаруулалтанд оролцох битүүмжлэгдсэн үнийн санал (босго үнэ + санал үнэ = нийт үнэ)   
  • Тухайн талбайд  гүйцэтгэх хайгуул болон ашиглалтын ажлын төрөл хэмжээ, хугацаа, өртөг болон байгаль хамгаалахад зарцуулах зардлыг тоймлон тусгасан төсөл, төсвийн санал
  • Хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулах техник, тоног төхөөрөмжийн жагсаалт (баримтыг наториатаар гэрчлүүлсэн байна)
  • Мэргэжлийн боловсон хүчин, мэргэшсэн ажилтнаар хангагдсан байдал. (баримтыг наториатаар гэрчлүүлсэн байна)
  • Хайгуул, ашиглалт, нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг явуулах, дэвшилтэт арга, аргачлал, технологийн шийдэл;
  • Орон нутагтай хамтран ажиллах тухай шийдэл
  • Ашигт малтматын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зураг. / Кадастрын хэлтсээс авах /
  • “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 5.2-д заасан үйлчилгээний хөлс төлсөн баримт (төлбөрийн баримтын эх хувь)
  • Сонгон  шалгаруулалтанд оролцогчийн Монгол Улсад байнга байрших албан ёсны шуудангийн хаяг, Сонгон  шалгаруулалтанд оролцогчийн хаяг нь дээр дурдсан журмын 5.8-д заасан хаягтай адил байна.

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР