Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан тэргүүтэй, сайдын зөвлөх Г.Өлзийбүрэн, АМГТГ-ын дарга Л.Баярмандал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр, Газрын тосны хэрэгжилтийн бодлого зохицуулалтыг хангах хэлтсийн дарга Ч.Хишигдалай, АМГТГ-ын ТЗУГ-ын дарга Ш.Ганхуяг, АМГТГ-ын ГТБГ-ын дарга Б.Түвшинжаргал нарын яам, агентлагийн удирдлагууд Дорнод аймагт газрын тос олборлох үйл ажиллагаа эрхэлж буй "Петро Чайна Дачин Тамсаг" компанийн үйл ажиллагаатай биечлэн танилцлаа.

 

Энэ үеэр тус компанийн удирдлага, ажилчидтай уулзаж, тулгамдаж буй асуудлуудыг сонсохын зэрэгцээ ажилчдын цалин, нийгмийн хангамж, олборлолт явуулахад үүсэж буй бэрхшээлүүд, орон нутгийн иргэдийн санал хүсэлттэй танилцаж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр ажиллав. 

Уулзалтын эхэнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан 2024 оны сонгуулийн үр дүнд шинэ парламент, шинэ Засгийн газар бүрэлдэж, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байгааг онцлоод, тэр дундаа газрын тосны салбарт өндөр ач холбогдол өгч буй тул газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэхэд талуудын харилцан ойлголцлыг бий болгохоор бодлогын түвшинд ажиллахаа илэрхийлэв. 

БНХАУ-ын талаас хөрөнгө оруулагчидтай уулзаж, харилцан ашигтай зарчмаар ажиллаж, компани, ажилчид, орон нутгийн иргэдэд үр ашгийг бий болгоход онцгой анхаарч ажиллахаар санал солилцов. Мөн газрын тосны XIX, XXI талбайд газар дээр нь ажиллаж, олборлолтын хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаар чиглэл өгч, салбар яам, агентлагийн түвшинд дэмжлэг үзүүлж ажиллахаар болов. 

#Аж_үйлдвэр_эрдэс_баялгийн_яам
#MrPam