ЭБМЗ-ийн салбар хуралдааны зар
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ашигт малтмалын орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэл хэлэлцэх 18 дугаар салбар хуралдаан 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 09:00 цагт Ашигт малтмал, газрын тосны газрын хурлын танхимд эхэлнэ.
Хэлэлцэх асуудлын дараалал:
№ | Төслийн нэр | ААН |
1 | Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших Улааны холимог металлын ордыг далд аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол | Шинь шинь ХХК |
2 | Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт орших Хараат нэртэй талбайн Цагаантолгойн төмөр-холимог металлын ордын хүдрийн 4 дүгээр биетийг далд аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол-1 | Шианганюнтун ХХК |
3 | Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст сумдын нутагт орших Хуурай тал нэртэй чулуун нүүрсний ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол | Терра майнинг ХХК |
4 | Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Хөшөөтийн чулуун нүүрсний ордыг хуурай технологийн аргаар баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл | МОЭНКО ХХК |
5 | Төв аймгийн Заамар сумын нутагт орших Ар наймганы дээд хэсгийн алтны шороон ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол | Рэдвулкан ХХК |
6 | Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших "Цагаантээг" нэртэй гантигийн ордыг ил аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэлийн тодотгол-1 | Үнэн бэх ХХК |
7 | Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутагт орших Баян ам нэртэй дайрганы ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол | Амьдралын илч ХХК |
ЭРДЭС БАЯЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ