Монгол  түмний уламжлалт XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, үр бүтээлтэй ажилласан Ашигт малтмал, газрын тосны газрын шилдэг ажилтан, албан хаагчдыг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагналаа. 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Хөдөлмөрийн хүндэт медалиар Кадастрын хэлтсийн мэргэжилтэн Намсрайн Хэрлэнчимэг, Амарсайханы Нямдорж, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн Ганболдын Мөнхмаргад, Уул уурхайн хэлтсийн мэргэжилтэн П.Золзаяа, Б.Хулан, Э.Мөнгөнхүү, Б.Баярбилэг, Газрын тос, бүтээгдэхүүний газрын мэргэжилтэн Б.Манзушир нарыг тус тус шагнаж, шагналыг Ашигт малтмал газрын тосны газрын дарга Л.Баярмандал өнөөдөр /2024.02.09/ гардуулж өглөө.