Зүүн өмнөд Азийн газрын тосны хайгуулын нийгэмлэгийн 2023 ээлжит уулзалт, хурал 4 дэх өдрөө үргэлжилж байна. Газрын тос, бүтээгдэхүүний газрын дарга Б.Түвшинжаргал Филипин улсын Эрчим хүчний газрын дэд дарга Александро Cалештай ажил хэргийн нөхөрсөг уулзалт хийж, тус улсын хууль эрх зүйн орчин, гэрээний нөхцөл, салбарын талаар танилцаж санал солилцлоо.