Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ сүүлийн 4 сарын хугацаанд тасралтгүй өссөөр ирсэн ба ОХУ-аас манай улсад нийлүүлэх бүх төрлийн шатахууны импортын хил үнэ дэлхийн зах зээл дэх шатахууны үнэтэй шууд хамааралтай байдаг.

Энэ оны 06 дугаар сард дэлхийн зах зээл дэх “Брент” төрлийн газрын тосны үнэ баррель нь 110-120 ам.доллароор хэлбэлзэж, дунджаар 118 ам.доллар байгаатай холбоотойгоор ОХУ-ын Роснефть компаниас 2022 оны 07 дугаар сард нийлүүлэх Аи-95 автобензиний импортын хил үнэ өмнөх сараас 81 ам.доллароор нэмэгдэж Аи-95 автобензин 1355 ам.доллар/тонн, Аи-98 автобензин 1405 ам.доллар/тонн, дизель түлшний импортын хил үнэ 200 ам.доллароор нэмэгдэж  1295 ам.доллар/тонн тус тус болсон.

Харин өргөн хэрэглээний Аи-92 автобензиний хувьд 07 дугаар сарын импортын хил үнийг 1285 ам.доллар/тонн-оор ирүүлсэн бөгөөд манай талаас тус шатахууны импортын хил үнэд тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэх талаар нийлүүлэгчтэй хэлэлцэж байна.

Тодруулга: Өнгөрсөн 04 дүгээр сард Аи-92 автобензиний импортын хил үнэ 1110 ам.доллар/тонн болж өмнөх сараас 168 ам.доллароор нэмэгдэж тус бүтээгдэхүүний үнэ өсөх нөхцөл байдалд хүрсэн тул УУХҮЯ-наас ОХУ-ын Роснефть компанитай хэлэлцээр хийж, 4,5,6 дугаар саруудад 840 ам.доллар/тонноор буюу 25 хувийн хөнгөлөлтэй үнээр нийлүүлэхээр тохиролцсоны үр дүнд тус шатахууны үнэ өнөөдрийг хүртэл 2390 төгрөгт тогтвортой хадгалагдаж байна.  

АИ-95, АИ-98 АВТОБЕНЗИН БОЛОН ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ӨРТГИЙН ТООЦООЛОЛ

(2022.07 сар)

Тайлбар: *-Ам.долларыг Монголбанкны 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ханшаар тооцов.

 

2022.07.08-ны байдлаар Улаанбаатар хотод борлуулагдаж буй Аи-95, Аи-98 автобензин, дизель түлшний

жижиглэнгийн үнэ болон өртөгийн харьцуулалт

Үнэ/шатахууны төрөл

Аи-95

Зөрүү

Аи-98

Зөрүү

ДТ

Зөрүү

ШТС дахь үнэ

3910

-243

4150-4590

(-127)

313

3730

-594

Өртөг

4153

4277

4324