Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр “Брент” төрлийн газрын тосны үнэ 107.03-125.19 ам.доллар/баррель, “WTI” төрлийн газрын тосны үнэ 101.53-123.68 ам.доллар/баррелийн хооронд хэлбэлзсэн байна.

“Брент” төрлийн газрын тосны үнэ 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 14 цагийн байдлаар 113.31 ам.доллар/баррель, “WTI” төрлийнх 110.14 ам.доллар/баррель байгаа нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Брент” төрлийн газрын тосны үнэ 2.18 хувь, “WTI” төрлийн газрын тос 1.08 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

 

“БРЕНТ” БОЛОН “WTI” ТӨРЛИЙН ГАЗРЫН ТОСНЫ ҮНИЙН СУДАЛГАА

 (2022.01.01-2022.07.05)

 Эх сурвалж: www.oilprice.com 

Өнгөрсөн долоо хоногт газрын тосны үнэ өндөр байгаагаас хамаарч Энэтхэг улс газрын тос экспортлогч болон боловсруулах үйлдвэрүүдэд гэнэтийн ашгийн татвар ногдуулсан. Энэхүү гэнэтийн ашгийн татвар 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд тус улс газрын тосны үнэ одоогийн түвшнээс баррель тутамд 40 ам.доллараар буурсан үед л татварыг цуцална гэж мэдэгдсэнийг харгалзан үзвэл маш удаан хугацаанд хүчинтэй байж магадгүй банйа.

ОПЕК-ийн олборлолтын бууралт, Ливийн эмх замбараагүй байдал, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээнүүд зэргээс үүдэн дэлхийн эдийн засгийн уналт нь эрэлтэд сөргөөр нөлөөлнө гэсэн болгоомжлолын улмаас нийлүүлэлт тэнцвэржсэн тул газрын тосны үнэ даваа гарагт бага зэрэг өөрчлөгджээ.

ОХУ Украин руу довтолсоноос хойш Саудын Араб Оростой эерэг харилцаатай байгаагаа олон удаа нотолж, Оросыг ОПЕК+ эвсэлд байлгах нь газрын тосны бодлогынхоо чухал хэсэг гэж үзэж байна. Энэхүү гэрээнд Орос улс ОПЕК-ийн гишүүн бус арваад үйлдвэрлэгч орныг тэргүүлж байгаа тул Саудын Араб дэлхийн газрын тосны зах зээлд дангаараа ОПЕК+ бүлэгт илүү их нөлөө үзүүлж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Саудын Араб болон Персийн булангийн бусад үйлдвэрлэгчдэд хандан тахлын дараа хэрэглээ сэргэж, ОХУ-д тавьсан хориг арга хэмжээний үр дүнд үнэ тогтворжуулахад дэмжлэг үзүүлж газрын тосны гарцаа нэмэгдүүлэхийг уриалав. Гэвч Саудын Араб болон Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн бусад гишүүн орнуудад үйлдвэрлэлээ их хэмжээгээр нэмэгдүүлэх нөөц бололцоо байхгүй байх магадлалтай байна. ОПЕК+ олборлолтын гэрээний дагуу Саудын Араб наймдугаар сард олборлолтоо өдөрт 11.0 сая баррель хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

https://www.reuters.com/markets/commodities/biden-unlikely-secure-lower-oil-prices-saudi-arabia-2022-07-04/,

https://oilprice.com/Energy/Crude-Oil/Saudis-Unwilling-To-Upset-Putin-As-Biden-Begs-For-More-Crude.html

2022-07-06