Уулзалтыг нээж АМГТГ-ын орлогч дарга Б.Түвшинжаргал үг хэлэв.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт АМГТГ-аас“Эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдэл" илтгэлийг танилцуулав.

 

АМГТГ-ЫН ОРЛОГЧ ДАРГА Б.ТҮВШИНЖАРГАЛ: ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХАД ОРОН НУТАГТ ҮҮСДЭГ ТҮГЭЭМЭЛ АСУУДЛУУД

• Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийг хайгуулын ажил хийхдээ орон нутгийн иргэдийн саналыг авсан байхыг шаарддаг.

• Хэт өндөр өртөгтэй хөрөнгө оруулалт бүхий нийгмийн хариуцлагын гэрээ байгуулахыг шаарддаг.

• Орон нутгийн иргэд, намын бүлэг, иргэний нийгмийн байгууллага эсэргүүцэж байна гэх шалтгаанаар газар, ус ашиглах гэрээ хийхгүй байх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянах,батлах үүргээ биелүүлэхгүй байх,

АРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАТЖАРГАЛ: АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛИЙН АЖЛЫН ХЭЭРИЙН ШУУРХАЙ ХЯНАЛТ ТАВИХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОН НУТГИЙН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫГ ОРОЛЦУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА.

Архангай аймагт зохион байгуулагдаж байгаа ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ШИЙДЭЛ хэлэлцүүлэгт Аймгийн Засаг дарга Д.Батжаргал " Архангай аймгийн уул уурхайн салбарын өнөөгийн байдал" илтгэлийг танилцуулав. Тэрээр илтгэлийн төгсгөлд цаашид авах арга хэмжээний саналуудыг гаргав. Үүнд:

-нөхөн сэргээлтийн чанар, тоо хэмжээг сайжруулах

- Орон нутаг, тусгай зөвшөөрөл, төрийн байгууллага хоорондын цахим харилцааг сайжруулах

-Үйл ажиллагааны ил тод байдлыг хангах

-Тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүд харуул хамгаалалтын дэвшилтэт технологи, цахим хяналтын системийг бий болгох

- Уул уурхайн хаалтын болон олборлолтын дараах төлөвлөлтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх

- Төрийн бүх шатны байгууллагуудаас иргэдэд салбарын үйл ажиллагаа хууль эрхзүйн орчны талаар тогтмол сурталчлан таниулах

-Ашигт малтмалын хайгуулын ажлын хээрийн шуурхай хяналт тавих үйл ажиллагаанд орон нутгийн засаг захиргааны байгууллагуудыг оролцуулах

Хэлэлцүүлгийн 2 дах хэсэг

Байгаль орчин нөхөн сэргээлт хаалт, Орон нутагтай хамтран ажиллах гэрээ, Оролцогч талуудад тулгарч буй асуудал сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж байна. Хэлэлцүүлгийн модератораар Ашигт малтмалын хайгуул судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Ү. ГАНБААТАР ажиллаж байна.

Архангай аймгийн байдлаар ашигт малтмалын АШИГЛАЛТЫН 20,ХАЙГУУЛЫН 11, ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН 3 зөвшөөрөл бүртгэлтэй байна.