Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Ашигт малтмал, газрын тосны газрын Хүнд үйлдвэр, техник  технологийн хэлтсийн дарга Г.Тамир, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Энхболд болон Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн жолооч Ж.Эрдэнэбаатар нарыг Алтан гадас одонгоор,  Кадастрйин хэлтсийн мэргэжилтэн Т.Оюунтунгалаг, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистикийн хэлтсийн мэргэжилтэн Л.Бадамханд нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнасныг өнөөдөр АМГТГ дээр гардуулан өгөв.