Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн албаны дэргэдэх “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл”-ийн үйл ажиллагааг 2021 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс цахим системд шилжүүлж байгаа тул аж ахуйн нэгжүүд цаашид цахимаар хандан хамтарч ажиллана уу.

Системийн танилцуулга, сургалт 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 16 цагт цахимаар (Zoom app, meeting ID: 618 074 82 75, pass 123456789) зохион байгуулагдана.

Жич: ЭБМЗ-ийн цахим системийн видео танилцуулга, хэрэглэгчийн гарын авлагыг холбоос дээр нь татаж авна уу.