Монгол улсын Засгийн газрын тогтоолоор Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын халдварыг хязгаарлах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд шилжүүлэх шийдвэртэй холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2020 оны А/111, А/114 дүгээр тушаалаар зарласан СШ-46, СШ-47 дугаар сонгон шалгаруулалтын санал хүлээн авах хугацааг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаагаар тус тус сунгасныг үүгээр мэдэгдэж байна.

Үүнд:

  1. СШ-46 дугаар Сонгон шалгаруулалтад оролцох саналыг 2021 оны 01 дүгээр сарын 19ий өдрийн 17 цаг 00 минут хүртэлх хугацаанд Ашигт малтмал, газрын тосны  газрын 209 тоот өрөөнд Сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн даргад оролцогч аж ахуй нэгж, байгууллагын захирал, дарга эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч биечлэн хүлээлгэн өгнө.
  2. Сонгон шалгаруулалтад ирүүлсэн саналыг уг сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгжийн захирал эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулан  2021 оны 01 дүгээр сарын 20ы өдрийн 10 цаг 00 минутанд Ашигт малтмал, газрын тосны газрын 209-н тоот өрөөнд нээнэ.  
  3.  СШ-47 дугаар Сонгон шалгаруулалтад оролцох саналыг 2021 оны 01 дүгээр сарын 26ы өдрийн 17 цаг 00 минут хүртэлх хугацаанд Ашигт малтмал, газрын тосны  газрын 209 тоот өрөөнд Сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн даргад оролцогч аж ахуй нэгж, байгууллагын захирал, дарга эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч биечлэн хүлээлгэн өгнө.
  4. Сонгон шалгаруулалтад ирүүлсэн саналыг уг сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгжийн захирал эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулан  2021 оны 01 дүгээр сарын 27ы өдрийн 10 цаг 00 минутанд Ашигт малтмал, газрын тосны газрын 209-н тоот өрөөнд нээнэ.  
  5. ЖИЧ: ковид-19 цар тахалтай холбоотойгоор УОК-оос гаргасан 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар тогтоолын дагуу халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, хүн хоорондын зайгаа барихыг (ОЛОН ХҮН НЭГ ДОР ЦУГЛАРАХГҮЙ, ЗАЙ БАРИХ) анхаарах.

Аж ахуйн нэгжийн захирал эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь PCR шинжилгээнд хамрагдсан байх ба ирэхдээ заавал иргэний үнэмлэх, PCR шинжилгээний хариутайгаа ирэх бөгөөд тогтоосон хугацаанд ирээгүй бол саналыг задлахгүйгээр хүчингүйд тооцож буцаан хүлээлгэн өгнө.