Ашигт малтмал, газрын тосны газраас 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зарлагдсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох дараах талбайн сонгон шалгаруулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн Сонгон шалгаруулалтын үнийн саналыг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 15 цаг 00 минутанд  тус байгууллагын 209 тоот өрөөнд нээнэ. Үүнд:

  1. Талбайн код: СШ-37-3

Дорноговь аймгийн Дэлгэрэх, Алтанширээ сумдын нутаг 2556.68 га бүхий Унаа хад нэртэй талбай

Утаат болор ХХК

2. Талбайн код: СШ-37-5

Булган аймгийн Гурванбулаг, Могод сумдын нутаг 1651.02 га бүхий Баяндүүрэх-1 нэртэй талбай

Монгол бридж ресурс ХХК

Сонгон шалгаруулалтын үнийн саналыг нээхэд дээр дурдсан оролцогч аж ахуйн нэгжүүд эрх бүхий төлөөлөлөө заавал оролцуулна уу.

Сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга, утас 263923

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН КОМИСС