Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 52 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 102, Аи-92 автобензин 52, дизелийн түлш 47, ТС-1 онгоцны түлш 25 хоногийн нөөцтэй байна. Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 478.22-566.05 ам.доллар буюу баррель нь 65.78-74.50 ам.доллар ($)-ын хооронд хэлбэлзсэн байна. Өнгөрсөн 7 хоногт жижиглэнгийн үнэ Увс аймагт А-80, Аи-92, дизелийн түлш тус бүр 50 төгрөг, Улаанбаатар хотын "Шунхлай" ХХК-ийн Аи-92 автобензин 25 төгрөгөөр тус бүр өссөн байна. Бөөний үнэ Завхан аймагт А-80 автобензин 30 төгрөг, Говьсүмбэр аймагт Аи-95 автобензин 60 төгрөгөөр тус тус буурсан байна.