2018 оны онцлох 10 үйл явдал
  1. Геологи  хайгуулын салбар  2018 онд

2019 онд  Монгол Улсад Геологийн салбар үүсэж хөгжсөний  80 жилийн ой  тохионо.

1939 оны 10 дугаар сарын 6-ны өдөр  БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн хуралдаанаар Аж үйлдвэр ба Барилгын яамны дэргэд “Уурхай ба ашигт малтмалын трест”-ийг байгуулах шийдвэр гаргаж хэрэгжүүлснээр манай улсын геологийн алба байгууллагдан хөгжих эхлэл тавигдсан билээ. Монголын  Геологийн алба байгууллагдсан цагаас эхлэн эхний ээлжинд жижиг масштабын геологийн зураглалаар нутаг дэвсгэрээ бүрхэх, ашигт малтмалын ирээдүй бүхий талбайнуудад дунд болон том масштабын зураглалын ажил хийх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж ирсэн.

Монгол орны нутаг дэвсгэрийн 99.9 хувьд дунд масштабын геологийн зураглал, 37.1 хувьд том масштабын зураглал, ерөнхий эрлийн ажил хийгдэж, геологийн тогтоц ба ашигт малтмалын байршлын зүй тогтолыг тодруулан 80 гаруй төрлийн 1900 гаруй орд, 7500 орчим илрэл, геофизик, геохимийн олон мянган гажил, эрдэсжсэн цэгүүдийг тогтоож, Монгол Улсын эрдэнэсийн санд 2783.65 тонн алт, 42,1 мянган тонн мөнгө, 60,6 сая тонн зэс, 1530 мянган тонн молибден, 1822,4 сая тн төмрийн хүдэр, 38,5 тэрбум тн нүүрс зэрэг голлох ашигт малтмалын нөөцийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгээд байна.

Монгол Улсын нутаг дэвсгэрт /2018 оны 12 дугаар сарын 30/-ны байдлаар Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй 1:50 000-ны машстабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын 27, 1:50 000-ны масштабтай геологийн бүлэгчилсэн зураглал, ерөнхий эрлийн ажлын 3, 1:200 000 –ны масштабтай Улсын геологийн зураг зохиох 3, Баруун Монгол цулсульфид 1, Монгол орны металлогений, ашигт малтмалын ордуудын тархалтын зүй тогтлын судалгаа 1, АМС-17, ТЗМ-алт-2017, Налайх чичирхийлэл, УБ геоэкологи-гидрогеологи, Гадаад хамтын ажиллагааны1 зэрэг нийт 41 төсөл хэрэгжиж байна.

Ашигт малтмалын хайгуулын ажлын үр дүнгийн тайлан хэлэлцэх 13 удаагийн хурлаар 129 тайланг хэлэлцлээ.

2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар ашигт малтмалын хайгуулын ажлын үр дүнгийн тайлан хэлэлцэх 13 удаагийн хурлаар 129 тайлан, геологийн судалгааны ажлын үр дүнгийн тайлан хэлэлцэх 4 удаагийн хурлаар УТХ-өөр хийсэн судалгааны ажлын 10 тайлан, 24 төслийн төсөв, төсвийн тодотгол хэлэлцсэн. Эрдэс баялгийн нөөцийн бүртгэлд алтны үндсэн ордын 5, шороон ордын 42, холимог металлын 2, гянтболдын 1, зэсийн 3, төмрийн 1, газрын ховор металлын 2, нүүрсний 9, хайлуур жоншны 8, шохойн чулуун 4, мөнгө холимог металлын 1, Барилгын чулууны 13, Элс-хайрганы 3,  ураны 1, цахиурын 2, шаварын 3,элсний  3, базальтны  1, хасын 1ордыг бүртгэлээ.


2018 оны 12  дугаар сарын 17-ны өдрийн байдлаар  Монгол улсын хэмжээнд ашигт  малтмалын  хайгуул, ашиглалтын  3096  тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.

 

Тоо

Хувь

Гектар

Хувь

Нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь

Нийт   

3096

100%

8 768 541.95

100%

5.6%

Хайгуулын

1422

45.9%

7 151 730.04

81,6%

4.6%

Ашиглалтын

1674

54,1%

1 616 811.91

18,4%

1.0%

Тусгай зөвшөөрлийн хөдөлгөөн  2018.01.01- 2018.12.17 байдлаар 

  • Хайгуулын тусгай зөвшөөрөл сунгах -542
  • Шинэ ашиглалтын тусгай зөвшөөрөл -55
  • Барьцаалсныг бүртгэх-52
  • Тусгай зөвшөөрлийн баримт бичгүүдийг нөхөн олгох-39
  • Бүхэлд нь буцааж өгөх-27
  • Хэсэгчлэн буцааж өгөх-57
  • Бүхэлд нь шилжүүлэх -159
  • Хэсэгчлэн шилжүүлэх-6
  • Хугацаа Дуусгавар болох-197
  • Цуцлагдсан-169

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох  сонгон шалгаруулалтыг 60 талбайд зарлалаа.

Засгийн газрын  2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 243 дугаар “Талбайн солбицол тогтоох тухай”тогтоолоор Сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг баталсан. Дээрх тогтоолын дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 2018 оны 12 дугаар сар 17-ны байдлаар нийт 6 багцаар 511189.89 га бүхий 60 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт  зарласнаас эхний 5 удаагийн  сонгон шалгаруулалтад 123 аж ахуй нэгж оролцож  224097,72 га бүхий  30-н талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох аж ахуй нэгжийг шалгаруулж улсын төсөвт 18,421,908,600  төгрөг төвлөрүүлээд байна. Үүнээс өнөөдрийн байдлаар  66213,48 га талбайд 15 хайгуулын тусгай зөвшөөрөл олгож, 3 хайгуулын тусгай зөвшөөрөл олгох төсөл боловсрууллаа. 6 дах удаагийн  сонгон шалгаруулалтын материалыг 12 дугаар сарын 24-нд авч  12 дугаар сарын 25-нд техникийн саналыг нээхээр ажиллаж  байна.

 Үндэсний геологи, эрдэс баялгийн мэдээллийн сангийн “МонГеоКат” системийг “Дэлхийн Оронзайн мэдээллийн форум” олон улсын нэр хүндтэй байгууллагаас 2018 оны шилдэг програм хангамжаар шалгарууллаа.

Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд /АМЕП төсөл/ “Үндэсний геологи, эрдэс баялгийн мэдээллийн сан”-г хөгжүүлэх ажлууд хийгдэж байна. “Үндэсний геологи, эрдэс баялгийн мэдээллийн сан”-гийн суурь систем болох “Мон Гео Кат” нь Монгол Улсад хийгдсэн нийт хайгуул судалгааны ажлуудын тайлангийн хураангуй мэдээлэл, судалгааны байршлын орон зайн мэдээллийг агуулсан веб-д суурилсан хэрэглэгч, хөрөнгө оруулагчдын шаардлагыг бүрэн хангасан мэдээллийн систем болсон. Өнгөрсөн онд уг мэдээллийн санд улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн 3250 тайлангийн мэдээллийг оруулсан нь нийтэд  ил тод, хүртээмжтэй үйлчилгээ болж чадсан байна.“Мон Гео Кат” системийг “Дэлхийн Орон зайн мэдээллийн форум”олон улсын нэр хүндтэй байгууллагаас 2018 оны шилдэг программ хангамжаар шалгарууллаа. Мөн төслийн хүрээнд 2018 онд Үндэсний геологи, эрдэс баялгийн мэдээллийн сангийн дэд систем болох ашигт малтмалын нөөцийн улсын тоо бүртгэл хөтлөх, баланс гаргах “Мон Гео Мин” мэдээллийн системийг хөгжүүлсэн. Уг мэдээллийн систем нь өмнө алба хэлтсүүдийн тус тусдаа хөтлөж байсан бүртгэлүүдийг нэгтгэсэн олон хэрэглэгч нэгэн зэрэг мэдээлэл оруулах, харах боломжтой мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангасан онлайн систем болсон. Одоо уг системийг үйл ажиллагаандаа турших, мэдээллийг хөрвүүлж оруулах ажлууд хийгдэж байна.

"Монгол Улсын 1:1000 000-ны масштабтай ашигт  малтмалын тархалтын зураг"-ийг шинэчлэн  нийтийн хүртээл болголоо.

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд гүйцэтгэсэн геологи, хайгуулын ажлын үр дүнгээр илэрсэн бүх төрлийн ашигт малтмалын орд, илрэлийн тоог гаргаж, геологийн төв архивт хадгалагдаж байгаа анхдагч болон  хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, материалыг ашиглан 2001 оны байдлаар гаргасан ашигт малтмалын зургийг  шинэчлэн  1:1000 000-ны масштабын металл ашигт малтмалын, металл бус ашигт малтмалын, шатах ашигт малтмалын 3 сери зургийг  тайлбар бичгийн хамт нийтийн үйлчилгээнд гаргасан.

Геологийн судалгааны ажлын зарим тайлан мэдээллийг нууцаас гаргаж нийтийн хэрэгцээнд гаргасан нь геологийн салбарт гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах нөхцөл бүрдлээ.

Шинэчлэн батлагдсан Төрийн болон албаны нууцын тухай хуулиар нууцаас гарсан Геологийн төв архивт нууцын зэрэглэлтэй хадгалагдаж байсан өндөр нарийвчлалтай байр зүйн зургийн суурьтай,  хүндийн хүчний болон цацраг идэвхт элементийн нийт 49 ш геологийн судалгааны ажлын тайланг нууцын зэргээс гаргаж нийтийн үйлчилгээнд гаргасан. Мөн ОХУ-ын “Росгеолфонд”-д хадгалагдаж байсан  Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд 1950-1990 онуудад гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын тайлан, материалуудын эхний хэсэг болох 70 тайланг 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлэн авсан. Монгол орны нутаг дэвсгэрт хуучнаар ЗХУ, БНМАУ-ын геологийн хамтарсан экспедицийн  гүйцэтгэсэн геологийн судалгааны тайлангууд тухайн цаг үеийн нөхцөл байдлаас болж манай улсын геологийн фондод тушаагдаагүй байсан ба эдгээр тайлан, материалуудыг  хүлээн авч, мэдээллийн санд бүртгэж, нийтийн хэрэгцээнд гаргасан нь  Монгол орны геологийн шинжлэх ухаан, эрдэс баялгийн салбарт үнэтэй, чухал мэдээлэл болж байна. Эдгээр тайлан материалууд нүүрс, газрын тос, алт, жонш, уран зэрэг олон арван ашигт малтмалын чиглэлээр мэдээллийн санг арвижуулан баяжуулсан, эрдэс баялгийн түүхий эдийн сан хөмрөгийг нэмэгдүүлсэн, эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн үед геологийн салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах нөхцөл бүрдүүлсэн чухал ач холбогдолтой болсон.

2. Уул уурхайн салбар  2018 онд

2019 онд  уул уурхайн ашиглалтын үйл ажиллагаа явуулахаар 299 төлөвлөгөө ирүүлээд байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн дагуу 2018 онд үйл ажиллагаа явуулахаар төлөвлөн аж ахуйн нэгжээс 399 ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө ирүүлснээс 312 төлөвлөгөө зөвшөөрөгдсөн бол 2019 онд үйл ажиллагаа явуулахаар төлөвлөн 299 төлөвлөгөө ирүүлсэн байна. Мөн 2017 оны 201 тайлан, 448 “Х” тайлан ирүүлээд байна. Өмнөх онуудад ирүүлсэн ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлангийн (2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар) мэдээллийг оруулав.

ЭКСПОРТОД ГАРГАСАН АШИГТ МАЛТМАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНИЙН МЭДЭЭЛЭЛ

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 131 дүгээр тогтоол, 2014 оны 220 дугаар тогтоол, 2015 оны 102, 103, 488 дугаар тогтоол, 2016 оны 81 дүгээр тогтоолын дагуу уул уурхайн экспортын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээллийг нийтэд мэдээлж байна.

АМГТГ-аас нийт 19 аймгийн 62 сумдын 212 уурхай, уулын үйлдвэр, нэгж талбайд 265 хүн/өдөр ажиллаж, нийтдээ 21000 км замд томилолтоор ажилласан байна.

 2018 онд Ховд аймгийн Алтай, Мөст, Цэцэг сум, Дундговь аймгийн Хулд, Луус, Өлзийт сум, Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан,  Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Баян-овоо, Жаргалант, Галуут сум, Баян-Өлгий аймгийн Ногоон нуур, Алтанцөгц, Цэнгэл сум, Төв аймгийн Заамар, Баян, Баян-Чандмань, Бор-Нуур, Баян, Жаргалант сум,  Булган аймгийн Бүрэгхангай, Говь-сүмбэр аймгийн Сүмбэр, Говь-Алтай аймгийн Алтай, Есөнбулаг, Тайшир, Цээл сумд, Өвөрхангай аймгийн Уянга сум,  Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин сум Увс аймгийн Наранбулаг сум, Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал, Ерөө, Хүдэр сум, Дархан-Уул аймгийн Дархан, Шарынгол, Хонгор сум, Орхон аймгийн Баян-Өндөр, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Овоо, Норовлин, Батноров, Галшар, Дархан, Бор-Өндөр, Дорнод аймгийн Баян-уул, Баяндун, Дашбалбар, Гурванзагал, Чойбалсан, Матад, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар, Уулбаян, Түвшинширээ, Мөнххаан сум, Архангай аймгийн Цэнхэр сумдын нийт 19 аймгийн 62 сумдын 212 уурхай, уулын үйлдвэр, нэгж талбайд 265 хүн/өдөр ажиллаж, нийтдээ 21000 км замд томилолтоор ажилласан байна.

3.Нүүрсний  салбар 2018 онд

Нүүрсний олборлолт 106.6%, борлуулалт 106.7%, экспорт 106.5%-ийн өссөн үзүүлэлттэй байна


2018 оны 11 дүгээр сарын байдлаар 48642.2  мян.тн нүүрс олборлож, 41322.0 мян.тн нүүрс борлуулсанаас 33349.4 мян.тн нүүрс экспортонд гаргаад байна.Тайлбар: Идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа 32 уурхай мэдээ ирүүлсэн бөгөөд нүүрсний уурхайнуудын нийт хөрс хуулалтын ажил 200143.3 мян. м3 байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал олборлолт 106.6%, борлуулалт 106.7%, экспорт 106.5%-ийн үзүүлэлттэй байна

4. Газрын тосны салбар 2018 онд

Газрын тос боловсруулах үйлдвэрийн нарийвчилсан ТЭЗҮ-г Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар батлууллаа.

Төслийн зорилго:

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан газрын тос боловсруулах үйлдвэрийг дотоодын түүхий эдийг түшиглэн байгуулж, дотоодын зах зээлээ түлш, шатахуунаар хангаж, нефть-химийн аж үйлдвэрийн суурийг бий болгоход энэхүү төслийн зорилго оршино. Төслийн хүрээнд жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг түүүхий тос дамжуулах хоолойн хамт байгуулна.

А. Ерөнхий мэдээлэл

Монгол Улсын Засгийн газар БНЭУ-аас авах 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр эх орондоо газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар шийдвэрлэж, төслийн нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэл (НТЭЗҮ)-ийг Энэтхэгийн “Инженерс Индиа Лимитед” компаниар гүйцэтгүүлсэн.

Үйлдвэрийн гүн боловсруулалтын технологийн сонголт нь үйлдвэрийн төлөвлөлтийн нэн чухал асуудал бөгөөд манай улсаас  санал болгосон энэхүү технологийн хувьд түүхий эдийн шинж чанар, бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ цаашид өөрчлөгдөхөд хөрвөх чадвартай, тохируулахад хялбар ба өндөр чанарын, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн гаргадаг технологи юм. Монгол улсдаа томоохонд тооцогдох, ойрын ирээдүйд ганц байх улсын үйлдвэрийн хувьд улс орон, дотоодын нөхцөл байдалдаа нийцүүлэн стратегийн зөв сонголт хийх ёстой юм. Уул уурхай, хөдөө аж ахуйн салбар давамгайлдаг эдийн засагтаа зориулж дизель түлш түлхүү үйлдвэрлэхийг мөн зорьсон. Өнгөрөгч 9 дүгээр сарын сүүлээр БНЭУ-аас Гадаад хэргийн яам, Сангийн яам, Экспорт-Импортын банк болон “Инженерс Индиа Лимитэд” компанийн төлөөлөгчид томоохон бүрэлдэхүүнтэйгээр Монголд ирж  хэдэн  асуудлуудаар тохиролцсны үр дүнд  ажлын төлөвлөгөөгөө цаг хугацаанд нь хэрэгжүүлж 2018 оны 11 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд НТЭЗҮ-ийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар батлуулж, Уул уурхай хүнд үйлдвэрийн Сайдын зөвлөлөөр хэлэлцүүллээ.

Төслийн менежментийн зөвлөх (ТМЗ) компанийг сонгон шалгаруулах ажил эхэлсэн ба Засгийн газар, БНЭУ-ын Эксим банк хооронд байгуулсан Зээлийн ерөнхий хэлэлцээрт зааснаар ТМЗ нь Энэтхэг улсын компани байх ба тендерт оролцох компаниудын хураангуй жагсаалтыг Эксим банк монголын талд гарган өгөх ёстой бөгөөд  эдгээр компаниудаас  ТМЗ компанийг сонгон шалгаруулах юм. 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тус банкнаас зарласан урьдчилсан тендерт ганц “Инженерс Индиа Лимитед” компани саналаа ирүүлсэн тухай Эксим банк манай талд 2018 оны 12 сарын 4-ний өдөр албан ёсоор мэдэгдсэн.

2017 оны 11 дүгээр сард БНЭУ-аас Монголд айлчилсан Гадаад хэргийн яамны төлөөллийн санал, зөвлөмжийн дагуу үйлдвэрийн гаднах дэд бүтцийн ажлыг Засгийн газраас шуурхай зохион байгуулан  арга хэмжээ авч эхлүүлсний үр дүнд энэ оны 6 сарын 22-нд эхлүүлсэн үйлдвэрийн гаднах дэд бүтцийн төслүүд амжилттай хэрэгжиж, өнөөгийн байдлаар 50 орчим хувийн гүйцэтгэлтэй  байна.

БНЭУ-аас олгох 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий тос дамжуулах хоолойн хамт барьж байгуулах боломжгүй тул дамжуулах хоолой байгуулах техник, технологийн сонголтыг яаралтай хийж, тус ажлын санхүүжилтийн эх үүсвэрийн тодорхойлох ажлыг эхлүүлээд байна.

Б. Үйлдвэрийн нарийвчилсан ТЭЗҮ

Дорнод аймгийн Алтанширээ суманд баригдах газрын тос боловсруулах үйлдвэр нь түүхий тосыг Тосон-Уул XIX болон Тамсаг XXI ордоос 50:50 хэмжээтэйгээр нийлүүлэхээр төлөвлөсөн ба эдгээр ордуудаас 640 км -ийн урттай дамжуулах хоолойгоор  тосыг татан авч үйлдвэрт нийлүүлнэ.  Боловсруулах үйлдвэрээс 40 км зайтай орших Бор Хөөвөрийн говийн гүний уст давхаргаас усыг дамжуулах хоолойгоор татаж, үйлдвэрийн хэрэглээнд ашиглахаар төлөвлөсөн. Тус үйлдвэр нь газрын тос боловсруулах процессийн үндсэн байгууламжуудаас гадна үйлдвэрийн цахилгаан станц, түүхий тос, завсрын болон бэлэн бүтээгдэхүүн хадгалах сав, ачих буулгах байгууламж гэх мэт олон төрлийн дагалдах байгууламжуудаас бүрдэнэ.

 Газрын тос боловсруулах үйлдвэрт дараах нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Үүнд:

Бүтээгдэхүүн

Үйлдвэрлэх хэмжээ (мян. кг)

Нягт (кг/м3)

Эзэлхүүн (л)

ШШХ

43.000

746.00

57.640.751

АИ-95 бензин

339.000

750.00

452.000.000

Онгоцны түлш

40.000

788.00

50.761.421

Дизель түлш

864.000

840.00

1.028.571.429

Зуухны түлш

47.000

1,015.00

46.305.419

Нийт

1.286.000

 

1.635.279.019

 

Үйлдвэрээс гарах эцсийн бүтээгдэхүүнийг тонн тутамд дараах үнэтэй байхаар тооцоо хийгдсэн. Үнийг 2016, 2017, 2018 оны I ба II дугаар улирлын нефтийн бүтээгдэхүүний хилийн үнийн дундаж мэдээлэлд суурилж хийсэн болно.

Бүтээгдэхүүний төрөл

Үнэ, доллар/тонн

МТБЭ (импорт)

629.17

ШШХ

615.00

АИ-95 бензин

607.95

Онгоцны түлш

592.25

Дизель түлш

531.51

Зуухны түлш

299.92

Түүхий тосны зардлыг мөн хугацааны борлуулалтын дундаж үнээр тонн тутмыг 339.69 ам. доллараар худалдан авахаар тооцов.

Үйлдвэрт гүн боловсруулалтын Гидрокрекинг + Висбрекинг технологийн горимыг сонгоход эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд дараах байдлаар гарч байна (дамжуулах хоолойн тооцоог оруулахгүйгээр).

Үзүүлэлтүүд

Дүн (мян. ам.доллар)

Үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зардал

1.235.989

 

Үйл ажиллагааны хувьсах зардал (жил)

542.819

Үйл ажиллагааны тогтмол зардал (жил)

  25.539

Үйл ажиллагааны нийт зардал (жил)

568.357

Борлуулалтын орлого (жил)

729.634

Үйлдвэрийн нийт ашиг (жил)

159.456

Өгөөжийн дотоод хувь

9.52%

Үйлдвэрээс гарах нэгж бүтээгдэхүүний дундаж өртөг:

            Бүтээгдэхүүний хэмжээ:                                             1.635.279.019 л

            Үйл ажиллагааны нийт зардал:                                   568.357.000 ам.доллар

            Нэг литр бүтээгдэхүүний дундаж өртөг:                 0,348 ам. доллар буюу 888 орчим төгрөг болохоор байна.

Газрын тос боловсруулах үйлдвэр нь өөрийн хэрэгцээндээ хөнгөн хий болон зуухны түлшийг ашиглана.

Гидрокрекинг + висбрекингийн технологи бүхий газрын тос боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зардал 1235.989 сая ам.доллар байх тооцоо НТЭЗҮ-ээр гарсан.

Үйлдвэр байгуулах цаг хугацааны төлөвлөгөөний бүдүүвч:

  • Төслийн менежментийн зөвлөх компанийг шалгаруулах - 4 сар,
  • Лиценз эзэмшигчдийг сонгож, тендер бэлтгэх - 8 сар,
  • Лиценз эзэмшигчид суурь зураг төслийн багц боловсруулах (BDEP) - 6 сар,
  • Суурь инженерчлэл, зураг төслийн ажил (FEED), инженеринг-худалдан авалт- барилга угсралтын (EPC) гэрээ байгуулах - 9 сар тус тус зарцуулна.

Механик гүйцэтгэл нийт 36 сар үргэлжлэх бөгөөд байгууламжуудыг барьснаас хойш бүрэн ашиглалтанд оруулахад 6 сарын хугацаа төлөвлөж байна.

В. Үйлдвэрийн гаднах дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил

  1. Хүнд даацын автозам

Ерөнхий гүйцэтгэгч - Батлан хамгаалах яам (17,5 км авто замын барилгын ажил)

Газрын тос боловсруулах үйлдвэрийг Сайншанд хоттой холбох хүнд даацын тусгай зориулалтын асфальт бетон хучилттай авто зам, замын байгууламжийн ажлыг зураг төсөл, техникийн шаардлагын дагуу  гүйцэтгэж 2019.09.30 гэхэд  ашиглалтад оруулахаар БХЯ-ны 7780-р анги 170 хүн хүчний  бүрэлдэхүүнтэй,  зам барилгын 40  машин механизм, тоног төхөөрөмжтэй ажиллаж байна.

Нийт 17,5 км авто замын барилгын ажил 40 орчим хувьтай явагдаж байна. Үүнээс 10 км замын ургамлын хөрс бүрэн хуулагдсан, 9,9 км далангийн 5-р үеийн нягтруулалт хийгдсэн, 6 км далангийн дээд үеийн нягтруулалт хийгдсэн, суурийн доод үе 5,4 км, салаа зам 200 метрт далангийн 4 үеийн нягтруулалтын ажил хийгдэж байна.

  1. Төмөр зам

Ерөнхий гүйцэтгэгч - “Улаанбаатар төмөр зам” ХНН (27 км төмөр зам, 3,7 км холбоос авто зам, төмөр бетон гүүрийн ажил)

Газрын тосны хайгуулын 25 талбайд 26 Бүтээгдэхүүн Хуваах Гэрээ  хэрэгжиж байна.
2018 оны 12 дугаар  сарын байдлаар, хайгуулын 25 талбайд 26 бүтээгдэхүүн хуваах гэрээ хэрэгжиж байгаагаас 3 талбайд газрын тосны олборлолтын, 17 талбайд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явагдаж, 1 талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуулын үйл ажиллагаа эхлэх гэж байна. Хайгуулын 5 талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээг дуусгавар болгох гэж байна. 2018 онд Смарт ойл Монголиа ХХК Эргэл XII талбайд чичирхийллийн урьдчилсан судалгаа хийж, Макс ойл ХХК Арбулаг XXIХ талбайд AR2018-01, Капкорп Монголиа ХХК Онги V талбайд Ирвэс-1, Богд IV талбайд Тахь-1 цооног өрөмдөж, Зон хэн юу тиан ХХК БХГ-т Галба XI талбайгаас туршилтын журмаар олборлосон 246 тн түүхий тосыг экспортлосон.

Монгол Улсын хэмжээнд  814.5 мянган тонн   газрын тос олборлоод байна.

Монгол Улсын хэмжээнд 2018 онд нийт 8.1 сая баррель буюу 1.1 сая тонн газрын тос олборлож, экспортлох төлөвлөгөөтэй байгаа ба 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар нийт 6.0 сая баррель буюу 814.5 мянган тонн түүхий тос олборлож, 5.8 сая баррель буюу 798.4 мянган тонн түүхий тос БНХАУ-д экспортолсон. Олборлолтын төлөвлөгөөний гүйцэтгэл 74.1 хувь, экспортын төлөвлөгөөний гүйцэтгэл 72.5 хувьтай байна.

Цаашид  шатахууны үнийг  үе шаттайгаар бууруулна.

Дэлхийн зах зээл дээрхи газрын тосны үнэ ОХУ, ОПЕК-ийн орнуудын бодлого болон олон улсын геополитикийн зөрчилдөөнөөс  шалтгаалан 2018 оны эхнээс эхлэн өсч байсан боловч энэ оны 10 дугаар сарын дунд үеэс газрын тосны үнэ огцом буурч 2018 оны 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн арилжаагаар “Brent” төрлийн газрын тосны үнэ тонн нь 449,57 ам.долл /баррель нь 59,17 ($)/, “WTI” төрлийнх 398,19 ам.долл /баррель нь 51,03($)/ ханштайгаар хаагдсан нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Brent” түүхий тос 0,49 хувиар буурсан, “WTI” төрлийн түүхий тос 0.2 хувиар өссөн байна.

Манай улсын шатахууны хэрэглээ 100 хувь гадаад улсаас хамааралтай учраас дэлхийн газрын тосны үнэ, ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй хилийн үнийн  хэлбэлзэл нь манай улсын  шатахууны жижиглэнгийн үнэнд шууд нөлөөлж ирсэн. Мөн манай шатахууны худалдаа эрхлэгч компаниуд шатахуун экспортлогч орнуудаас зөвхөн ам.доллароор төлбөр хийж худалдаа хийдэг тул ам. долларын төгрөгтэй харьцах ханшын өөрчлөлт ч шатахууны үнэнд нөлөөлж байдаг. /2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар нэг ам. долларын төгрөгтэй харьцах ханш  2634,9 төгрөг болсон

УУХҮЯ, АМГТГ-аас компаниудад  Монгол Улсын Засгийн Газрын  2018 оны  59 дүгээр тогтоолоор батлагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний үнэ хангамж, үнийг тогтворжуулах зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр хувийн хэвшил  иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан  зөвлөл”-ийн  2018 оны 1,2,3 дугаар хуралдаанаас гарсан Зөвлөмжид тусгагдсан “Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд жижиглэнгээр борлуулж буй шатахууны үнийг эдийн засгийн зохистой түвшинд тогтвортой байлгах” заалтыг хэрэгжүүлэхээр мөн шатахууны хилийн үнэ буурсан үед шатахууны жижиглэнгийн үнийг буулгаж байх чиглэл хүргүүлсэний дагуу 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс  эхлэн Аи-92  шатахууны үнийг улсын хэмжээнд 100 төгрөгөөр бууруулсан билээ. Энэ хугацаанд  иргэдээс   зарим компани үнээ буулгаагүй талаар мэдээлэл ирүүлсэний  дагуу  МХЕГ-аас ШТС-уудад хяналт шалгалтыг явуулж, өргөн хэрэглээний бараа худалдаалагч аж ахуйн нэгжүүдэд шатахууны үнэ буурсантай холбогдуулан бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах  албан даалгаврыг хүргүүлээд байна.  

ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй шатахууны 2018 оны 12 дугаар сарын хилийн үнэ өмнөх сартай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа 82-148 ам доллараар буурч, Аи-92   автобензин 617 ам.доллар/тн, дизелийн түлш  706ам.доллар/тн болоод байна.

МОНГОЛ УЛСАД 2018 ОНЫ I-XI САРЫН ХООРОНД ИМПОРТОЛСОН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НИЙТ ХЭМЖЭЭ  (улсаар)

2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 29 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс  А-80 автобензин 86, Аи-92 автобензин 30, дизелийн түлш 23, ТС-1 онгоцны түлш 26 хоногийн нөөцтэй байна. Шатахууны ердийн хэрэглээний 29 хоногийн нөөцтэй байна.

АМГТГ-аас энэ онд  291. 8 тэрбум төгрөгийг Улсын төсөвт төвлөрүүлэх бөгөөд төлөвлөгөөний гүйцэтгэл 78,8 хувьтай байна.

ААМГТГ-аас 2018 онд  291.8 тэрбум төгрөг төвлөрүүлэх бөгөөд  үүнээс  газрын тосны экспортын орлогоос  223.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. 2018 оны 12 дугаар сарын 17-ны  байдлаар нийт 229,9 тэрбум төгрөгийг Улсын төсөвт төвлөрүүлж, төлөвлөгөөний гүйцэтгэл  78,8  хувьтай байна. Үүнээс: Газрын тосны экспортын орлогоос 176,9 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж, төлөвлөгөөний  гүйцэтгэл  79,2  хувьтай байна.

Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УУХҮСайд Д.Сумъяабазар 2018  оны 12 дугаар сарын 04-ний өдөр Улсын их хуралд өргөн бариад байна.

Монгол Улсын Их Хурлын 2014 оны 18 дугаар тогтоолоор “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ыг баталсан бөгөөд тус бодлогын зарчим, зорилтод нийцүүлэн эрдэс баялгийн салбарын холбогдох хууль тогтоомжийн  төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, батлуулан хэрэгжүүлэх” үүргийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан .

Мөн түүнчлэн, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 5.2.3 дахь хэсэгт “Эдийн засаг, бизнес, худалдаа, өмч, санхүүгийн эрх зүйн үндсийг боловсронгуй болгож, өмчлөх эрхийн баталгааг алдагдуулсан хууль тогтоомж, шийдвэрийг засч сайжруулна” гэж заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны “Уул уурхайн салбарын хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах ажлын хэсэг байгуулах тухай” А/67 дугаар тушаал баталсан. Уг судалгааны ажлын хэсэг нь Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын хэвлийн тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт  ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт  ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Цөмийн энергийн тухай, Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай гэсэн эрдэс баялгийн салбарын 10 хуульд дүн шинжилгээ хийж, нийт 267 давхардал, 150 зөрчил, 150 хийдэл тогтоосон байна. Судалгааны багийн ажлын тайланд дурдагдсан нийт 567 давхардал, хийдэл, зөрчлөөс дараах асуудлуудыг хуулиар зайлшгүй зохицуулах шаардлагатай гэж үзсэн болно. Үүнд:

  1. 2014 онд батлагдсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг хүчингүй болгож, уг хууль хүчингүй болгохтой холбогдуулан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль
  2. Ашигт малтмалын тухай хуульд хүдрийн далд уурхайн аюулгүй байдлын дүрэм, алт олборлож угаах, хүлээлцэх, хадгалах, хамгаалах, тээвэрлэх, улсадтушаах үлгэрчилсэн дүрэм зэрэг нийт 9 журмыг батлах эрхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн асуудал хариуцсан Төрийн захиргааны төв байгууллагад олгох
  3. Ашигт малтмалын тухай хууль болон Цөмийн энергийн тухай хуульд цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр авах тухай нэмэлт, өөрчлөлт
  4. Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан гэрээг стратегийн ач холбогдол бүхий ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь сум, дүүргийн Засаг даргатай байгуулах
  5. Газрын тосны тухай хуульд газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэгт “Төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны дэмжлэгийг зарцуулах, сургалтын урамшууллыг зарцуулах” журам батлах эрх.
  6. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд газрын тосны бүтээгдэхүүн болох шатахуун, шатдаг хий, тусгай шингэний нэр томъёо болон газрын тосны бэлэн болон завсрын бүтээгдэхүүний тодорхойлолт
  7. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд шатдаг хийн импорт, худалдаа, тээвэрлэлт, түгээлт, хадгалалтын үйл ажиллагааг зохицуулах журам, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөлтэй холбооотой нарийвчилсан журам зэрэг нийт 5 журам батлах эрхийг газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад олгох
  8. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд газрын тосны бүтээгдэхүүний импорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар санал, дүгнэлт гаргах зорилгоор газрын тосны бүтээгдэхүүний мэргэжлийн зөвлөл байгуулах

Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулнаар Монгол Улсын эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн давхардал, зөрчил, хийдэл арилж, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд, орон нутгийн иргэд төдийгүй төрийн байгууллагын түвшинд үүсээд байдаг хүндрэлтэй асуудлууд шийдэгдэнэ. Мөн эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжуудын хийдэл, зөрчил, давхардлыг арилгаснаар ил тод, хариуцлагатай уул уурхайн тогтолцоог олон улсын чиг хандлагад нийцүүлэхэд чухал алхам болох юм.

Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УУХҮСайд Д.Сумъяабазар 2018  оны 12 дугаар сарын 04-ний өдөр Улсын их хуралд өргөн бариад байна.