Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбооны санаачилгаар зохион байгуулдаг “Монголын геологи, хайгуул 2017” чуулга уулзалт 9 дэх удаагаа боллоо.

Уг чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монгол Улсын Их сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбоо хамтран 2017 оны гуравдугаар сарын 23-26-ны өдрүүдэд “Корпорейт Конвеншн төв”-д зохион байгууллаа. Чуулга уулзалтанд 1000 гаруй зочид төлөөллөгчид, 180 гаруй гадаад дотоодын хөрөнгө оруулагчид оролцлоо. Энэ удаагийн чуулга уулзалтын онцлог нь орон нутгийн байгууллагуудын төлөөлөл, элчин сайдын яамд ихээхэн ач холбогдол өгч  оролцсон  явдал юм.        

“Монголын геологи, хайгуул 2017” Iчуулга уулзалтын хүрээнд Засгийн газраас эрдэс баялгийн салбарт баримталж буй төрийн бодлого, хууль эрхзүйн орчин, хөрөнгө оруулалт, региональ судалгаа, ашигт малтмалын ордын эрэл хайгуулын аргачлал, техник технологи, геологи уул уурхайн төслүүдийн танилцуулга, үр дүн, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв зэрэг илтгэлүүд болон хэлэлцүүлэг өрнөлөө. Түүнчлэн уулзалтын хүрээнд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид төслөө танилцуулж, хөрөнгө оруулалт татах зорилгоор хөрөнгө оруулагчдын бизнес уулзалтыг зохион байгууллаа.

Геологи, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэнгээс гадна  “Монгол орны байгаль-Хайгуулчдын дуранд” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг нийтэд толилуулж, “Ховор агшин”, “Байгалийн тогтоц”, “Ур чадвар” төрлүүдээр шилдгүүдийг нь шалгаруулсан юм. Мөн чуулга уулзалтын 3 дахь өдөр “Эрэл, хайгуулын геохимийн судалгааны аргууд”, “Нүүрсний давхаргын метан хий”, “Эрэл, хайгуулын геофизикийн судалгааны аргууд” гэсэн сэдвүүдээр ШУТИС дээр Австрали, Канад, Солонгос улсын  мэргэшсэн зөвлөх инженерүүд   сургалт явууллаа.

Чуулга уулзалтын хаалтын өдөр “Эх дэлхийгээ хайрлая” уриан дор Цэцээ гүний явган аяллыг ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн профессор, гавъяат багш Д.Чулуун удирдан явуулсан  бөгөөд Улаанбаатар хот орчим, Богдхан уулын геологийн тогтоцын талаар судалгааны үр дүнгээс болон танин мэдэхүйн бусад сэдвүүдээр сонирхолтой яриа өрнүүллөө. 

Чуулга уулзалтын талаарх  мэдээллийг олон нийтэд хүргэх талаар:

Чуулга уулзалт талаарх  мэдээллийг Eagle TV, SBN TV, Star TV, ETV ,MNC TV, UBS TV, Royal HD, TV-9, TV-5, TV-25, МҮОНРТ телевизүүдээр  tsenzurgui.mn, zuv.mn, shuurhai.mn, zaluu.com, unen.mn сайт, өдөр тутмын Өдрийн сонин, Зууны мэдээ, Үндэсний мэдээ, Засгийн газрын мэдээ сонин зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан давхардсан тоогоор 73 мэдээ, ярилцлагыг олон нийтэд хүргэлээ. Зарим хэвлэлд гарсан ярилцлага мэдээллүүдийг тоймлон харуулбал:

Монгол Улсад ашиглалтын болон хайгуулын 3000 гаруй тусгай зөвшөөрөл олгогджээ.  http://tsenzurgui.mn/?eid=2949

Б.Баатарцогт: Лиценз авах хүсэлтийн талбайн давхцал, зураг зүйн шүүлтийн асуудлыг нэг мөр шийднэ bloombergtv.mn/post/38506/

Б.Сүнжидмаа Нүүрсний давхаргын метан хийг ашиглахгүй байх нь хор нөлөө ихтэй. http://www.zuv.mn/page/newsmore/9811

Д.Мөнхтамир: Тост тосон бумбын нуруунд олгосон 7 хайгуулын зөвшөөрлийг цуцалж, 660 сая төгрөгийн нөхөн төлбөрийн асуудал яригдана.  http://tsenzurgui.mn/?eid=2952

М.Очирбат: Тусгай зөвшөөрлийн талбай дээр үйл ажиллагаа явуулах асуудлаар нэгдсэн бодлоготой байх ёстой  /bloombergtv.mn/post/38473/

Эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчин, олон улсын зах зээлийн төлвийн талаар ийм байр сууринд хүрчээ  /bloombergtv.mn/post/38504/

Монголын геологи хайгуул 2017 чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж байна http://www.shuurhai.mn/?p=143865#.WNPrm9t5XZw.facebook

Д.Алтанхуяг: Ашиглалтын болон хайгуулын 3000 гаруй тусгай зөвшөөрөл байдаг. http://www.zaluu.com/read/hh50194a

Д.Мөнхтамир: Манай улсыг сонирхох гадаадын хөрөнгө оруулагчид нэмэгдэж байна  http://www.zaluu.com/read/hh50194a

АМГТГ-аас үзэсгэлэнд оролцож “Монгол Улсын геологи, уул уурхай, газрын тос,хүнд үйлдвэрийн салбар, АМГТГ-ын 2016 оны үйл ажиллагааны тайлан, 2017-2020  оны төсөөлөл, хүрэх үр дүн” тайланг 300 ширхэг, геологийн зураг 9 ширхэг, ил захидал 200 ширхэг, танилцуулга /брошур/ 81 ширхэгийг чуулганд оролцогчдод тараасан байна.

Фото мэдээ

АМГТГ-ЫН ДАРГА Б.БААТАРЦОГТ  ЧУУЛГАНЫГ НЭЭЛТЭНД ҮГ ХЭЛЭВ

ЭЛЧИН САЙДЫН ЯАМДУУД ЭНЭ УДААГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАНД ИХЭЭХЭН АЧ ХОЛБОГДОЛ ӨГЧ ОРОЛЦЛОО

ХЭЛЭЛЦСАН АСУУДАЛ, ИЛТГЭЛҮҮДИЙН ДАРАА ХЭЛЭЛЦҮҮЛГҮҮД ЯВАГДАЖ,ЧУУЛГАНААС ГАРСАН ҮР ДҮНГ ЗӨВЛӨМЖ ХЭЛБЭРЭЭР ХҮРГҮҮЛЛЭЭ

АХМАД ГЕОЛОГИЧДОД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

АМГТГ-аас үзэсгэлэнд оролцож “Монгол Улсын геологи, уул уурхай, газрын тос,хүнд үйлдвэрийн салбар, АМГТГ-ын 2016 оны үйл ажиллагааны тайлан, 2017-2020  оны төсөөлөл, хүрэх үр дүн” тайланг 300 ширхэг, геологийн зураг 9 ширхэг, ил захидал 200 ширхэг, танилцуулга /брошур/ 81 ширхэгийг чуулганд оролцогчдод тараалаа

“Монгол орны байгаль-Хайгуулчдын дуранд” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг нийтэд толилуулж, “Ховор агшин”, “Байгалийн тогтоц”, “Ур чадвар” төрлүүдээр шилдгүүдийг нь шалгаруулсан юм.

“Эрэл, хайгуулын геохимийн судалгааны аргууд”, “Нүүрсний давхаргын метан хий”, “Эрэл, хайгуулын геофизикийн судалгааны аргууд” гэсэн сэдвүүдээр ШУТИС дээр Австрали, Канад, Солонгос улсын  мэргэшсэн зөвлөх инженерүүд   сургалт явууллаа

Чуулга уулзалт талаарх  мэдээллийг Eagle TV,  C1 TV, SBN TV, Star TV, ETV ,MNC TV, UBS TV, Royal HD, TV-9, TV-5, TV-25, МҮОНРТ телевизүүдээр  tsenzurgui.mn, zuv.mn, shuurhai.mn, zaluu.com, unen.mn сайт, өдөр тутмын Өдрийн сонин, Зууны мэдээ, Үндэсний мэдээ, Засгийн газрын мэдээ сонин зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан давхардсан тоогоор 73 мэдээ, ярилцлагыг олон нийтэд хүргэлээ