Алт. 2012 оны эхний 7 сарын  алтны дундаж үнэ 1642,66 ам.доллар/унцийг  2013 оны мөн үеийн дундаж үнэ болох 1488,42 ам.доллар/унцитай харьцуулахад  9,39%-р буурсан үзүүлэлттэй байна. 2012 оны 10 сараас эхэлсэн алт болон мөнгөний үнийн бууралт 2013 оны 8 сарын эх хүртэл үргэлжилсээр байна.

Оны эхний хагас жилийн алтны үнийн байдалд АНУ-н эдийн засгийн сайжирч буй үзүүлэлт, Энэтхэг болон бусад зүүн өмнөд Азийн улсуудын алтны хэрэглээний сул байдал сөргөөр нөлөөлж байсан.

Холбооны нөөцийн газраас АНУ-н төв банк хөдөлмөрийн зах зээл тогтвортой болтол сард 85 тэрбум доллараар бонд худалдан авах ажиллагаагаа үргэжлүүлэхийн тулд чадах бүхнээ хийхээ мэдэгдэж байсан нь алтны үнийн өсөлтөд эерэгээр нөлөөлөх хандлагатай байсан. Гэвч  Холбооны нөөцийн газраас хийсэн бусад мэдээллээс харахад зарим улс төрчид бонд худалдан авах явцыг удаашруулж оны эцэс гэхэд энэ хөтөлбөрийг зогсоох тухай мэдээлсний дараагаар алтны үнэ 1%-р буурч 1566 ам.доллар/унци болсон байна.

-Мөн Кипр улс 400 сая евро босгохын тулд алтыг их хэмжээгээр борлуулж эхлэх гэж буйг Европын холбооноос мэдэгдсэн нь алтны үнийн бууралтад гол нөлөө үзүүлсэн.

2013 оны 8-р сарын 2-ны байдлаар алтны үнэ 1309 ам.доллар/унци  хүртэл буурсан ба үнийн бууралтад дэлхийн эдийн засгийн удаашрал, Хятад болон зүүн өмнөд азийн орнуудын хэрэглээний  сул байдал нөлөөлсөн хэвээр байна. Ойрын хугацаанд алтны үнэ 1300-1340 ам.доллар/унцийн хооронд хэлбэлзэх хандлагатай  байна.

АМ-н нэрс

2012.01-07 сар хүртэлх дундаж үнэ

2013.01-07 сар хүртэлх дундаж үнэ

Өөрчлөлт

Алт                                        (Ам.доллар/унци)

1642.66

1488.42

-9.39%

Мөнгө                                    (Ам.доллар/унци)

30.5

25.6

-16.07%

Зэс                                        (Ам.доллар/тн)

8020.43

7444.21

-7.18%

Цайр                                     (Ам.доллар/унци)

1957.92

1921.95

-1.84%

Хар тугалга                          (Ам.доллар/тн)

2011.58

2158.29

7.29%

Цагаан тугалга                    (Ам.доллар/тн)

21313.02

22079.67

3.60%

Молибдени                          (Ам.доллартн)

30697.76

23946.36

-21.99%

Гянтболд                             (Юань/тн)

127658.45

128364.72

0.55%

62%Fe                                  (Ам.доллар/тн)

138.55

135.55

-2.17%

2013он

Алтны дундаж үнэ

Харьцуулалт

Өөрчлөлт

I улирал

1630.44

 

 

II улирал

1413.64

II/I

-13%

(Эх сурвалж-kitco.com, metalprices.com )

2013он

Алтны дундаж үнэ

Харьцуулалт

Өөрчлөлт

I сар

1670.95

 

 

II сар

1627.5

II/I

-3%

III сар

1592.86

III/II

-2.13%

IV сар

1485.08

IV/III

-6.77%

V сар

1413.5

V/IV

-4.82%

VI сар

1342.36

VI/V

-5.03%

VII сар

1286.72

VII/VI

-4.14%

Мөнгө: 2012 оны эхний 7 сарын дундаж үнэ 30,5 ам.доллар/унцийг 2013 оны эхний 7 сарын дундаж үнэ 25,6 ам.доллар/унцитай харьцуулахад 16,07%-р буурсан үзүүлэлттэй байна. Энэ оны эхнээс өнөөдрийг хүртэл мөнгөний үнэ буурсаар байна. 2013 оны эхний хагас жилийн байдлаар авч үзэхэд АНУ-н эдийн засгийн байдал сэргэж долларын ханш болон хөрөнгийн зах зээлийн байдал сайжирсан нь  алтны эрсдлээс хамгаалах чанарыг буурахад нөлөөлж алт болон мөнгөний  үнийн бууралтын  гол нөлөө болсон. Мөн зах зээлийн тодорхойгүй байдлаас шалтгаалан их хэмжээний санхүүжилт үнэт металлын зах зээлээс буцсанаар үнэ өсөх боломж нь буурсаар байна. Дэлхийн болон Хятад улсын эдийн засгийн байдал удаашралтай байгаагаас шалтгаалан ойрын хугацаанд алт, мөнгө гэх мэт үнэт металлын үнэ үргэлжлэн буурах хандлагатай байна. 2013 оны 8 сарын 2-ны байдлаар мөнгөний үнэ 19,46 ам.доллар/унци болж үргэлжлэн буурсаар байна.

2013он

Мөнгөний дундаж үнэ

Харьцуулалт

Өөрчлөлт

I улирал

30.07

 

 

II улирал

23.1

II/I

-23%

(Эх сурвалж-kitco.com)

2013он

Мөнгөний дундаж үнэ

Харьцуулалт

Өөрчлөлт

I сар

31.11

 

 

II сар

30.32

II/I

-3%

III сар

28.79

III/II

-5.05%

IV сар

25.19

IV/III

-12.50%

V сар

23.01

V/IV

-8.65%

VI сар

21.1

VI/V

-8.30%

VII сар

19.71

VII/VI

-6.59%

Зэс2012 оны эхний 7сарын зэсийн дундаж үнэ 8020,43  ам.доллар/тн байсан бол 2013 оны эхний 7сарын дундаж үнэ 7444,21 ам.доллар/тн болж 7,18 %-р буурсан үзүүлэлттэй байна.

-2012 онд  дэлхийн зэсийн зах зээл дээр 340000 тн орчим зэсийн хомсдол үүссэн гэж Олон Улсын Зэс Судлалын Группээс (International Copper Study Group) мэдээлсэн байна. ICSG-н тооцоолсноор  202000 тн илүүдэлтэй байсан зэсийн зах зээл 343000тн-н хомсдолд ортлоо савласан ба энэ нь 2010 оноос хойшхи хамгийн их хэмжээний зэсийн хомсдол болсон байна. Зэсийн хомсдол үүсэхэд зэсийн боловсруулсан бүтээгдэхүүний өсөлтийн хязгаарлалт болон Хятадын зэсийн хэрэглээний өсөлт гол нөлөө үзүүлж байсан.

Гэвч 2013 оны эхнээс зэсийн зах зээл дээр илүүдэл үүсч эхэлсэн ба  зэсийн илүүдэл үүсэхэд 2012 оны 10,11,12 сард боловсруулсан зэсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл нилээд нэмэгдсэн нь нөлөөлсөн гэж үзэж байна.

Хятадын гаалийн газрын мэдээллээс харахад 2013 оны 2-р сард 681148тн зэсийн баяжмал импортлосон нь 2013 оны 1-р сарын импортын хэмжээ болох 761098 тн-той харьцуулахад 10,5%-р буурч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8,6%-р  нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан. Перу улс нь 2013 оны 2-р сард 173763 тн зэс Хятад улсад нийлүүлж   энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 141,09%-р нэмэгдэж  гол экспортлогч орон болсон байна. 2013 оны 2-р сараас зэсийн баяжмалын үнэ буурч  эхэлсэн нь Хятадын цагаан сарын баяртай холбоотой байсан бөгөөд хэрэглээ нь мөн зэрэг буурсан. Ихэнх Хятадын хайлуулах үйлдвэрүүд 2-р сарын эхээр зэсийн баяжмал нөөцлөх үйл ажиллагаагаа зогсоосон. Цагаан сарын баяр болон Хятадын коммунист намын их хурлын дараа бүтээн байгуулалтын ажил эхэлж зэс болон бусад металлын үнэ нэмэгдэнэ гэсэн хүлээлт байсан ч Хятадын засгийн газраас үл хөдлөх хөрөнгийн салбарт шинэ хяналтын бодлого хэрэгжүүлэхээ зарласан нь хөрөнгө оруулагчдыг эргэлзээнд оруулсан ба зэсийн нөөцийн хэмжээ 3 сарын  сүүлчээр  Шанхайн бирж дээр 3%-р,  ЛМБирж дээр 2875 тн-р нэмэгдэж 565350 тн болж байсан нь зэсийн эрэлт сул байгааг үзүүлж байсан.

Сүүлийн үед АНУ-н эдийн засгийн үзүүлэлт сайжирч Холбооны нөөцийн газар мөнгөний бодлогоо зөөлрүүлэх арга хэмжээгээ үргэлжлүүлж байгаа байдал, мөн Хятад, Европын эдийн засгийн үзүүлэлт бага зэрэг сайжирснаар зэсийн зах зээл дээр эерэг хандлагыг бий болгож ЛМбирж болон Шанхайн бирж дээр 2013 оны 7-р сарын 29-с 8 сарын 2-ны хооронд зэсийн үнэ нэмэгдэж эхэлсэн. Гэвч Хятадын зарим үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоож байгаа болон ихэнх үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа тухай мэдээлэл гарч байгаа нь түүхий эдийн зах зээлд сөргөөр нөлөөлөх хандлагатай байна. Ойрын хугацаанд зэсийн үнэ ЛМБирж дээр 6900-7200 ам.доллар/тн, Шанхайн бирж дээр 8100-8400 ам.доллар/тн-н хооронд хэлбэлзэх хандлагатай байна.

2013он

Зэсийн дундаж үнэ

Харьцуулалт

Өөрчлөлт

I улирал

7927.23

 

 

II улирал

7145.1

II/I

-10%

(Эх сурвалж-metalprices.com)

2013он

Зэсийн дундаж үнэ

Харьцуулалт

Өөрчлөлт

I сар

8048.77

 

 

II сар

8070.02

II/I

0%

III сар

7662.9

III/II

-5.04%

IV сар

7202.97

IV/III

-6.00%

V сар

7228.62

V/IV

0.36%

VI сар

7003.51

VI/V

-3.11%

VII сар

6892.51

VII/VI

-1.58%

Цайр:  2012 оны эхний 7 цайрын дундаж үнэ 1957,92 ам.доллар/тн-г 2013 оны мөн үеийн  дундаж үнэ 1921,95 ам.доллар/тн-той харьцуулахад 1,84%-р буурсан.

2013 оны эхний хагас жилд Киприйн асуудал болон АНУ-н доллар ханш чангарснаас шалтгаалан цайрын үнэ нилээд хэмжээгээр буурсан. Хэдийгээр Кипр улсад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зохих алхам хийгдсэн боловч Европын эдийн засгийн байдал сул хэвээрээ байгаа ба хөрөнгө оруулагчид  эдийн засгийн хэтийн төлөвийн талаарх итгэл найдвараа алдаад байгаа нь түүхий эдийн үнийн бууралтад нөлөөлсөөр байна. 2013 оны эхний улиралд Хятад улс эдийн засгийн байдлаа сэргээх шинэ арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй бөгөөд эсрэгээр үл хөдлөх хөрөнгийн салбарт шинэ бодлого хэрэжүүлэхээ зарласнаар түүхий эдийн зах зээл сэргэх итгэлийг бууруулсан. 2-р улирал нь түүхий эдийн борлуулалтын оргил үе байдаг ч цайрын хэрэглээ сул хэвээр байгаа тул үнийн бууралт цаашид ч үргэлжлэх хандлагатай байна.

2013он

Цайрын дундаж үнэ

Харьцуулалт

Өөрчлөлт

I улирал

2032.59

 

 

II улирал

1840.1

II/I

-9%

(Эх сурвалж-metalprices.com)

2013он

Цайрын дундаж үнэ

Харьцуулалт

Өөрчлөлт

I сар

2032.87

 

 

II сар

2129.01

II/I

5%

III сар

1935.9

III/II

-9%

IV сар

1852.63

IV/III

-4.30%

V сар

1828.76

V/IV

-1.29%

VI сар

1838.92

VI/V

0.56%

VII сар

1835.6

VII/VI

-0.18%

Хар Тугалга: 2012 оны эхний 7сарын хар тугалганы дундаж үнэ 2011,58 ам.доллар/тн-г 2013 эхний 7 сарын  дундаж дундаж үнэ 2158,29 ам.доллар/тн-той харьцуулахад 7,29 %-р нэмэгдсэн  үзүүлэлттэй байна. Энэ оны эхний саруудад  нэмэгдэж байсан хар тугалганы үнэ 3 сараас эхлэн буурсаар байна.

ILZS-ийн гаргасан урьдчилсан судалгаагаар 2012 онд боловсруулсан хар тугалганы нийлүүлэлт  хэрэглээнээнээсээ 64000 тн-р гарна гэж тооцоолсон ч 2012 оны эцэс гэхэд ЛМБирж болон Шанхайн металлын биржийн нөөц 23000 тн-р нэмэгдэж 628000 тн болсон. 2011 онтой харьцуулахад дэлхий нийтийн хар тугалганы олборлолт 2012 онд 11,5%-р нэмэгдсэн ба олборлолт нь нэмэгдсэн улсуудын тоонд Мексик, Перу, ОХУ,Турк зэрэг улсууд орж байгаа бол Хятад улсын олборлолт 204%-р нэмэгдсэн нь дэлхий нийтийн хар тугалганы олборлолтод гол нөлөө үзүүлсэн байна.

АНУ-н үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үзүүлэлт сайн байснаас 2013 оны 2-р сарын эхээр хар тугалганы үнэ харьцангуй өндөр буюу 2400-2500 ам.доллар/тн-н хооронд хэлбэлзэж байсан. Гэсэн ч Хятадын цагаан сарын баяраас шалтгаалан  2-р сарын дундаас эхлэн голлох металлын хэрэглээ суларч эхэлснээр 2-р сарын 2 дахь хагасаас эхлэн хар тугалганы үнэ 2300 ам.доллар/тн-оос доогуур орсон. Энэ сард хар тугалга-цайрын уурхайнууд болон хар тугалганы хүчлийг машины акуммуляторт ашигладаг үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зогсолтын байдалд шилжсэн ба Хятад улсад хар тугалганы зах зээлийн байдал маш сул хэвээрээ үргэлжилж байгаа нь үнийн бууралтад нөлөөлсөөр байна.

Евро бүсийн болон Хятадын эдийн засгийн байдал хүлээж байснаар дээшлээгүй, мөнгөний инфляци нэмэгдэж байсан зэрэг олон төрлийн шалтгаанууд дэлхийн эдийн засгийн байдлыг тодорхойгүй болгож байгаагаас 2013 оны 2-р улиралд хар тугалга болон бусад өнгөт металлын үнэ буурсаар байгаа бөгөөд үргэлжлэн буурах хандлагатай байна.

2013он

Хар тугалганы дундаж үнэ

Харьцуулалт

Өөрчлөлт

I улирал

2299.68

 

 

II улирал

2053.7

II/I

-11%

(Эх сурвалж-www.lme.com)

2013он

Хар тугалганы дундаж үнэ

Харьцуулалт

Өөрчлөлт

I сар

2339.84

 

 

II сар

2375.8

II/I

2%

III сар

2183.4

III/II

-8.10%

IV сар

2029.8

IV/III

-7.03%

V сар

2027.86

V/IV

-0.10%

VI сар

2103.44

VI/V

3.73%

VII сар

2047.91

VII/VI

-2.64%

Цагаан тугалга:2012 оны эхний 7 сарын цагаан тугалганы дундаж үнэ 21313,02 ам.доллар/тн-г 2013 оны мөн үеийн дундаж үнэ 22079,67 ам.доллар/тн-той харьцуулахад 3,6 %-р нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа боловч 2013 оны эхний улиралд дэлхийн эдийн засгийн үзүүлэлт сул  байсан тул цагаан тугалганы үнэ мөн буурсаар байна. Хятад улсад цагаан тугалганы үнэ нь тогтмол буурч байгаа бөгөөд хэрэглээ сул байгаа нь үнийн бууралтад нөлөөлсөөр байгаа бөгөөд зах зээлд оролцогчид ойрын хугацаанд үнэ нь нэмэгдэхгүй гэж  үзэж байна.

2013он

Цагаан тугалаганы дундаж үнэ

Харьцуулалт

Өөрчлөлт

I улирал

24103.93

 

 

II улирал

20888.47

II/I

-13%

(Эх сурвалж-www.lme.com)

2013он

Цагаан тугалганы дундаж үнэ

Харьцуулалт

Өөрчлөлт

I сар

24651.3

 

 

II сар

24320.5

II/I

-1%

III сар

23337

III/II

-4.04%

IV сар

21685

IV/III

-7.08%

V сар

20719.7

V/IV

-4.45%

VI сар

20261.4

VI/V

-2.21%

VII сар

19583.5

VII/VI

-3.35%

Moлибдени: 2012 оны эхний 7 сарын дундаж үнэ 30697,76 ам.доллар/тн-г 2013 оны мөн үеийн дундаж үнэ 23946 ам.доллар/тн-той харьцуулахад 21,99 %-р буурсан үзүүлэлттэй байна. Молибдени  хэрэглэгчид зах зээлийг ажиглан худалдан авалт хийхгүй байгаа бөгөөд гол молибдений уурхайнууд тогтоосон хэмжээнд молибдений баяжмал гаргаж байна. Гэвч Биржүүд дээр болон Орос, Европын зах зээл дээр худалдан авалт хийгдэхгүй байгаа нь үнийн бууралтад ихээр нөлөөлж байна. Богино болон дунд хугацаандаа үнэ буурах хандлагатай байна.

2013он

Молибдений дундаж үнэ

Харьцуулалт

Өөрчлөлт

I улирал

25185.6

 

 

II улирал

23744.3

II/I

-6%

(Эх сурвалж-www.lme.com)

Молибдени

 

 

 

2013он

Дундаж үнэ

Харьцуулалт

Өөрчлөлт

I сар

26131.8

 

 

II сар

25030

II/I

-4%

III сар

24395

III/II

-2.54%

IV сар

24023.8

IV/III

-1.52%

V сар

24119.1

V/IV

0.40%

VI сар

23090

VI/V

-4.27%

VII сар

20834.8

VII/VI

-9.77%

Гянтболд: 65%-ийн агуулгатай Гянтболдын хүдрийн 2012 оны эхний 7 сарын дундаж үнэ  дундаж үнэ 127658,45 юань/тн-г 2013 оны мөн үеийн үнэ болох 128364,72  юань/тн-той харьцуулахад 0,55%-р нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 2012 онд захиалга бага байгаагаас ихэнх APT (ammonium paratungstate) үйлдвэрлэгчид нийт үйлдвэрийн хүчин чадлынхаа зөвхөн 50%-д үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд гянтболдын баяжмалын хэрэглээ маш бага байсан тул үнэ тогтмол буурсаар байсан.

2013 оны 3-4 сараас эхлэн гянтболдын хүдэр ба баяжмалын үнэ тогтмол нэмэгдэж байгаа ба  үүнд зарим компаниуд гянтболдын баяжмалыг харьцангуй их хэмжээгээр худалдан авч байгаагаас зах зээл дээр үнэ нь өсөх хандлага бий болж байна. Гэвч эцсийн бүтээгдэхүүний хэрэглээ бүрэн сэргээгүй байгаа бөгөөд ихэнх гянтболдын баяжмал нийлүүлэгчид  үнэ бага зэрэг нэмэгдсэн байхад ч нийлүүлэлт хийхгүй үнэ нэмэгдэнэ гэж тооцон хүлээлтийн байдалд байна. Одоогийн байдлаар Хятадын зах зээл дээр 55%-ийн агуулгатай Гянтболдын үнэ 121000-123000юань/тн буюу 298-303 ам.доллар/тн болж нэмэгдэж байгаа бөгөөд зарим үед үүнээс өндөр үнийг санал болгож байна. 60%-н агуулгатай Гянтболдын үнэ 124000-126000 юань/тн буюу 305-310 ам.доллар/тн-н хооронд хэлбэлзэж байна.

-Гянтболдын баяжмалын үнэ нэмэгдэж байгаагаас APТ-ийн үнэ нэмэгдэж 183000-186000 юань/тн буюу 331-336 ам.доллар/тн-д хүрч байна. Сүүлийн үед Хятадын Гянтболдын зах зээл сэргэж байгаа бөгөөд Хятад улс Гянтболдын нөөцөө нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэхээ зарласнаар гянтболд нь энэ онд үнэ нь нэмэгдэж буй ганц түүхий эд болж байгаа ба цаашид ч үнэ нь нэмэгдэх хандлагатай байна.

2013он

Гянтболдын дундаж үнэ

Харьцуулалт

Өөрчлөлт

I улирал

114476.03

 

 

II улирал

133650.36

II/I

17%

(Эх сурвалж-www.lme.com)

Төмрийн хүдэр: 62%-ийн агуулгатай төмрийн хүдрийн хувьд 2012 оны 7 сарын  дундаж үнэ нь 138,55 ам.доллар/тн байсан бол 2013 оны эхний 7 сарын дундаж үнэ 135,55 ам.доллар/тн болж 2,17 %-р нэмэгдсэн.

2012 оны 8 сарын сүүлч 9-р сарын эхээр төмрийн хүдрийн үнэ сүүлийн 3 жилд байгаагүй үнийн уналтанд орж 62% агуулгатай төмрийн хүдрийн үнэ 100,3 ам.доллар/тн хүртэл буурч байсан. 2012 оны 4-р улирлаас эхлэн Хятад улсын эдийн засгийн үзүүлэлт сайжирснаар гангийн хэрэглээ нэмэгдэж төмрийн хүдрийн үнэ нилээд өссөн.

-Хятадын цагаан сарын баяр хүртэл гангийн үйлдвэрүүд нөөцлөх худалдан авалтаа хийж байсан тул үнэ нэмэгдэж байсан ба энэ баярын дараагаар цаг агаар дулаарч барилга болон үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагаа идэвхжиж эхлэхээр нийт түүхий эдийн үнэ нэмэгдэнэ гэсэн хүлээлт байсан боловч төмрийн хүдрийн худалдан авалт нэмэгдээгүй хэвээр байсан.

2013 оны 3 сард болсон Хятадын Коммунист Намын их чуулганаас 5 шинэ бодлого хэрэгжүүлэхээр болсны дотор үл хөдлөх хөрөнгийн салбарт хэрэгжүүлэх шинэ дүрэм журам гаргасан нь  Хятадын дотоодын зах зээл дээр төмрийн хүдрийн үнэ буурах гол шалтгаан болсон.

-Хятадын гангийн зах зээл 2013 оны эхний 2 улиралд их сул байсан нь төмрийн хүдрийн үнийн бууралтын гол нөлөө байсан.

Харин 2013 оны 3-р улирлын эхнээс гангийн худалдан авалт болон үнэ нэмэгдэж эхэлсэн нь  төмрийн хүдрийн үнийн өсөлтөд нөлөөлж байгаа ба ойрын хугацаанд төмрийн хүдрийн үнэ нэмэгдэх хандлагатай байна.

2013он

Төмрийн хүдрийн дундаж үнэ

Харьцуулалт

Өөрчлөлт

I улирал

148.29

 

 

II улирал

125.73

II/I

-15%

(Эх сурвалж-www.asianmetal.com)

2013он

Төмрийн хүдрийн дундаж үнэ

Харьцуулалт

Өөрчлөлт

I сар

150.49

 

 

II сар

154.64

II/I

3%

III сар

139.84

III/II

-9.57%

IV сар

137.39

IV/III

-1.75%

V сар

127.84

V/IV

-6.95%

VI сар

114.21

VI/V

-10.66%

VII сар

126.83

VII/VI

11.05%

АМГ-ЫН УУЛ УУРХАЙН ХЭЛТЭС, НЭЗСТ