Монгол улсын нүүрсний нөөц баялаг, салбарын хөгжил
Нөөц баялаг
Монгол улсын хувьд нүүрс нь эрчим хүчний зориулалтын үндсэн ашигт малтмал төдийгүй манай улсын эдийн засгийн хөгжилд уул уурхайн гаралтай экспортын бүтээгдэхүүний гол баялаг болж байна.
Манай улсын нүүрсний геологийн таамаг нөөц 173.3 тэрбум тонн, цаашдаа өсгөх магадлалтай гэж тогтоосон бөгөөд 21,5 гаруй тэрбум тонн нүүрсний нөөцийг урьдчилсан болон нарийвчилсан хайгуулын үр дүнгээр тогтоосон 15 сав газрын хүрээнд 300 гаруй орд, илрэл байгаа бөгөөд Монгол Улс нүүрсний нөөцөөр дэлхийн эхний 10 орны тоонд багтдаг. Улсын болон хувийн хэвшлийн хөрөнгөөр хийгдэж байгаа геологи хайгуулын ажлаар нүүрсний нөөц жилээс жилд өсөн нэмэгдэж байна.
2007-2011 онуудад хайгуулын ажлаар тогтоогдож улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэгдсэн нүүрсний нөөц 12.3 тэрбум тонн, 2012 онд 4.9 тэрбум тонноор нэмэгдсэн байна.
Нүүрсний салбарын үйл ажиллагааны өнөөгийн байдал
Нүүрсний салбар зах зээлийн эдийн засгийн системд шилжсэн 90-ээд онд олборлолтын хэмжээ эрс буурч байсан бол 2000 оноос эхлэн хувийн хэвшлийн аж ахуйн үйл ажиллагаа өргөжиж, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтанд түшиглэсэн уурхайнууд ашиглалтад орсноор сүүлийн жилүүдэд нүүрсний уурхайнуудын олборлолт, борлуулалт, экспортын хэмжээ эрчимтэй нэмэгдэж байна.
Нүүрсний салбарт төрийн өмчит 1, төрийн өмч давамгайлсан 2, орон нутгийн өмчит 3, хувийн хэвшлийн 40 гаруй уурхай үйл ажиллагаа явуулж түүнд нийт 9530 орчим ажиллагсад ажиллаж байгаа бөгөөд үүнд 1773 эмэгтэй, 170 орчим гадаадын иргэд байна.
Улсын хэмжээнд төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК, төрийн өмч давамгайлсан “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК, орон нутгийн өмч давамгайлсан “Тавантолгой”, “Баянтээг”, “Могойнгол” ХК-ууд, хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай “Энержи Ресурс” ХХК, “МАК” ХХК, “Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК, “Саусгоби Сэндс” ХХК, “Си Өү Эй Эл” ХХК, “Мо Эн Ко” ХХК, “Чингисийн хар алт” ХХК зэрэг идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа 60 гаруй аж ахуйн нэгж нүүрс олборлож байна. Одоогийн байдлаар 20 гаруй уурхай нүүрсээ түүхийгээр болон баяжуулж экпортод гаргаж байна.
2012 оны байдлаар нийт 31.9 сая тонн нүүрс олборлон үүнээс 20.5 сая тонн нүүрс экспортлон борлуулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад олборлолт 95%, экспорт 91,1%-тай байна.
Техник-технологи, өнөөгийн түвшин
Нүүрсний уурхайнуудын 70 орчим хувь нь тээвэртэй ашиглалтын систем, 30 орчим хувь нь хосолсон ашиглалтын системээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд нийт уурхайн 70 хувь нь өрөмдлөг тэсэлгээний ажил хийж, 80 гаруй хувьд нь ус шүүрүүлэлтийн ажил явагдаж байна.
Төрийн өмчийн оролцоотой “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК болон хувийн “Шарын гол” ХХК, “Адуунчулуун” ХХК зэрэг дотоодын эрчим хүчний нүүрсний хэрэгцээг хангаж байгаа уурхайнуудын уулын үндсэн тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын хугацаа үндсэндээ дуусч техник технологийн шинэчлэл хийх шаардлага үүсээд байна.
Нүүрсний аж үйлдвэрийн салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгжийн төлөөллүүдээс “Эрдэнэс тавантолгой”, “Энержи Ресурс” ХХК, “Монголын Алт МАК” ХХК, “Саус Гоби Сэндс” ХХК, “МОЭНКО” ХХК, “Редхилмонголиа” ХХК-ууд нь орчин үеийн дэвшилтэт техник технологиор үйл ажиллагаа явуулж байна.
Ухаа худагийн уурхай шинэ шийдэл бүхий цогцолборыг бүтээн байгуулж байгаагаас гадна Шивээ-Овоогийн уурхай “Нүүрсний чийглэгийг бууруулах, конвейерийн тээврийн систем нэвтрүүлэх” шинэ төслийг хэрэгжүүлж байна.
2012 оны байдлаар “Төгрөгнуурын энержи” ХХК, “Чандганкоул” ХХК, “Билэгт хайрхан-Уул” ХХК, “Буман-Олз” ХХК, “Жи Эл Ди Ви” ХХК, “Петрокоул” ХХК, “Бадмаараг хаш” ХХК, “Болд Фо Ар Да” ХХК, “Жавхлант-Од” ХХК, “Эрдэнийн-Олз” ХХК-иудын нүүрсний уурхайнууд хөрөнгө оруулалт, борлуулалтын зах зээл муу, уурхайн нөхцөл хүнд, дэд бүтцийн хувьд алслагдмал тул 1 тонн нүүрсний өөрийн өртөг өндөр зэрэг шалтгаанаас үйл ажиллагаа явуулаагүй байна.
Нүүрс боловсруулах үйлдвэрүүд, хүчин чадал
“Энержи Ресурс” ХХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр: 15 сая тонн/жил
- “ЭНК” ХХК-ийн металлургийн коксын үйлдвэр: 300.0 мян.тонн/жил
- “Монголын Алт МАК” ХХК-ийн хагас коксын үйлдвэр: 75.0 мян.тонн/жил
- “НАКО” ХК-ийн хагас коксын үйлдвэр: 50.0 мян.тонн/жил
- “ДЦС-2” ХК-д баригдаж байгаа коксон шахмал түлшний үйлдвэр: 210.0 мян.тонн/жил тус тус байна.
Нүүрсний зах зээл
Гадаад зах зээл
Сүүлийн жилүүдэд нүүрс экспортлогч аж ахуй нэгжийг “Эрдэнэс таван толгой” ХК, “Тавантолгой” ХК, “Монголын Алт МАК” ХХК, “Саус Гоби Сэндс” ХХК, “Энержи Ресурс” ХХК, “Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК-иуд зүй ёсоор тэргүүлж байгаа бөгөөд олборлосон нүүрсийг түүхийгээр болон боловсруулсан байдлаар зөвхөн БНХАУ-д экспортолж байна.
Нүүрс экспортлогч компаниудын борлуулалтын жишиг үнийг Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоолоор Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас /хуучнаар/ тогтоож ирсэн.
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 131 дүгээр тогтоолд заасны дагуу нүүрсний зах зээлийн үнийг http://en.sxcoal.com -оос авч УУЯ-ны цахим хуудсанд нийтлэж байна.
Дотоод зах зээл:
Цахилгаан, дулааны үйлдвэрлэлийн болон халаалтын зуух, ахуйн зориулалтын нүүрсний хэрэгцээг улсын болон хувийн хэвшлийн нүүрсний уурхайнуудаас орон нутгийн хэрэглэгч, эрчим хүчний системд нийлүүлж байна. Үүнд: 2012 оны байдлаар цахилгаан станц, айл өрхүүдэд эрчим хүчний зориулалтаар нийт 8.4 сая тонн нүүрс нийлүүлсний 5.5 сая тонн нүүрсийг ДЦС-уудад, 2.9 сая тонн нүүрсийг ахуйн хэрэглэгчдэд борлуулсан байна.
Хил, гаалийн дамжуулан ачих талбай болон уурхайнуудын нүүрсний склад зэрэг газруудад 3.0 сая орчим тонн нүүрс хадгалагдаж байна.
Уурхай болон ДЦС-уудын хооронд үүссэн өр, авлага
Эрчим хүчний нүүрс нийлүүлэгч уурхай болон ДЦС-уудын хооронд үүссэн хуримтлагдсан өр 2012 оны байдлаар 9.3 тэрбум төгрөг байгаа бөгөөд үүнд: Багануурын уурхайд “ДЦС-2” ХК-ийн өгөх өглөг 1.2 тэрбум төгрөг, Багануурын дулааны станцын өглөг 2.09 тэрбум төгрөг, “Шивээ-Овоо” ХК-д “ДЦС-4” ХК-ийн өгөх өглөг 3.2 тэрбум төгрөг тус тус байна.
НҮҮРС ОЛБОРЛОЛТ, БОРЛУУЛАЛТ, ЭКСПОРТЫН МЭДЭЭ
2012 оны эхний 4 сар /мян.тн/ |
2013 оны эхний 4 сар /мян.тн/ |
||||
Олборлолт |
Борлуулалт |
Экспорт |
Олборлолт |
Борлуулалт |
Экспорт |
9326.5 |
8321.3 |
5623.4 |
8470 |
7482.9 |
5000.7 |
Графикаар үзүүлбэл:
Тайлбар: Идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа 32 уурхайгаас 20 уурхайн мэдээ ирүүлсэн байна.
2013 оны эхний 4-н сарын байдлаар 8.4 сая.тн нүүрс олборлон, 7.4 сая.тн-ыг борлуулсанаас 5.0 сая.тн нүүрсийг экспортод гаргасан байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал олборлолт 90.8%, борлуулалт 89.9%, экспорт 88.9% тус тус байна.
ДЦС-УУДАД НИЙЛҮҮЛСЭН НҮҮРСНИЙ ГЭРЭЭНИЙ ГҮЙЦЭТГЭЛ
/2013 оны 1 дүгээр улирлын байдлаар/
|
|
|
|
|
Мян.тонн |
№ |
Аж ахуйн нэгжийн нэр, /уурхай/ |
Хэрэглэгч /ДЦС-ууд/ |
Гэрээгээр |
Гүйцэтгэл |
Хувь |
1 |
"Багануур" ХК |
“ДЦС-II” ХК |
58.0 |
53.3 |
91.9 |
“ДЦС-III” ХК |
385.0 |
396.7 |
103.0 |
||
“ДЦС-IV” ХК |
475.0 |
490.6 |
103.3 |
||
“Д ДЦС” ХК |
30.0 |
40.0 |
133.3 |
||
“ЭДЦС” ХК |
0 |
3.8 |
0 |
||
БНДСүлжээ |
24.0 |
27.3 |
113.8 |
||
Нийт |
972.0 |
1011.7 |
104.0 |
||
2 |
"Шивээ Овоо ХК |
“ДЦС-IV” ХК |
495.0 |
508.8 |
102.8 |
3
|
"Шарын гол ХК" |
“Д ДЦС” ХК |
85.0 |
84.0 |
98.8 |
“Э ДЦС” ХК |
90.0 |
73.5 |
81.7 |
||
Нийт |
175.0 |
157.5 |
90.0 |
||
4 |
“Адуунчулуун” ХХК |
“ДБЭХС” ХК |
100.0 |
117.9 |
117.9 |
|
"Редхилмонголиа" ХХК |
“Д ДЦС” ХК |
10.0 |
11.2 |
112.8 |
“Э ДЦС” ХК |
3.0 |
4.8 |
160.0 |
||
Нийт |
13.0 |
16.0 |
123.0 |
||
Бүгд дүн |
1755.0 |
1812.0 |
103.2 |
Тайлбар: ДЦС-уудтай байгуулсан нүүрс нийлүүлэх гэрээ дунджаар 103.2%-ийн гүйцэтгэлтэй байна.
ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦУУДААС АВАХ НҮҮРС БОРЛУУЛАЛТЫН ХУРИМТЛАГДСАН АВЛАГА /сая.төгрөг/
/2013 оны 1 дүгээр улирлын байдлаар/
Тайлбар: 2013 оны 1 дүгээр улирлын байдлаар эрчим хүчний нүүрсний уурхайнуудаас дулааны цахилгаан станцуудад нийлүүлсэн нүүрсний нийт авлага 13,77 тэрбум төгрөг болоод байна.