Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох үйл явц:

Ашигт малтмалын тухай хуулийн 4-р бүлэгт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг олгох үе шатыг тусгаж өгсөн байдаг. Үүнд:

  1. Өргөдөл гаргах – Хуулийн этгээд, аж ахуйн нэгжүүд ашигт малтмал ашиглахыг хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу АМТГ-т гаргах ба өргөдөлд доорх зүйлсийг хавсаргана. (24-25-р зүйл) Үүнд:
    • Талбай нь тал бүр тийш 500 метрээс багагүй урттай, уртраг өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн тэгш олон өнцөгт хэлбэртэй байна.
    • Үйл ажиллагаа явуулах талбайн орших аймаг, сум, хот болон дүүргийн нэрийг бичсэн газрын зураг.
    • Өргөдөл гаргагчийн нэр, хаяг, утас, электрон шуудангийн хаяг, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтны нэрийг тусгасан тодорхойлолт Өргөдөл гаргагч нь татвар төлөгч хуулийн этгээд мөн эсэхийг нотлох баримт.
    • АМТХ-ийн дагуу хийгдсэн талбайн зураг ба зураг дээр байрлах аймаг, сум, дүүргийн нэрс
    • Үйлчилгээний хөлс төлсөн баримтууд
    • Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын шийдвэр
    • Хайгуулын ажлын явцад байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт.
    • Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ.
  2. Өргөдлийг хянаж үзэх – АМТГ ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээж авсны дараа өргөдөл болон хавсралт бичиг баримтуудыг бүртгэх, мөн тэдгээр бичиг баримтууд хуулинд заагдсан шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгаж, тухайн талбай уурхайн зориулалтаар ашиглах боломжтой эсэх, хайгуул хийж болох талбайн тогтоосон хязгаар дотор байгаа эсэхийг нягтлах ба зарим шаардлагатай тодруулгуудыг хийнэ. (26.1-26.2-р зүйл)
  3. Эцсийн шийдвэр – АМТГ нь өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан зохих шийдвэр гаргаж өргөдөл гаргагчид мэдэгдэнэ. Хэрэв зөвшөөрөл олгохоос татгалзсан бол шалтгаан, хуулийн үндэслэлийг дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэнэ. (26.3-р зүйл)
  4. Тусгай зөвшөөрөл хүлээн авагч төлбөр төлөх – Тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэрийг хүлээн авсан этгээд мэдэгдэл авсан өдрөөс хойш 10 өдрийн дотор тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг төлнө. (26.4-р зүйл)
  5. Тусгай зөвшөөрөл олгох – Өргөдөл гаргасан этгээд тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг хуулийн дагуу хийснээс хойш ажлын 3 өдөрт багтаан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар олгож, тусгХайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл явц
  6. Мэдэгдэл – Ашигт малтмалын тухай хуулийн 26.7-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгосон төрийн захиргааны байгууллага нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 7 хоногийн дотор багтааж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, тухайн зөвшөөрлөөр олгогдсон талбай орших аймаг, сум, дүүргийн засаг дарга, мэргэжлийн хяналтын газарт энэ тухай тус тус мэдэгдэж, өдөр тутмын сонинд нийтэлнэ. (26.7-р зүйл) 

Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно. (26.9-р зүйл)

Зөвшөөрөл болон уурхайн талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ. (26.5-26.6-р зүйл)

Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл шинээр авахад бүрдүүлэх материал:

  1. Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдөл(маягт К-2)
  2. Өргөдөл гаргагчийн албан ёсны тодорхойлолт (маягт К-4)
  3. Монгол улсад татвар төлөгч болох тухай нотолгоо (харьяа татварын албаны)
  4. Улсын бүртгэлийн болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар (нотариатаар баталгаажуулсан)
  5. Ашиглалт хийх болон үлдэх хайгуулын талбай тус бүрийн байршил, булангийн цэгүүдийн солбицол, хилийг буулгасан зураг тус бүр 2%,
  6. Үйлчилгээний хөлс төлсөн баримт (төлбөрийн баримтын эх хувь)
  7. Хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээн авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр
  8. Хайгуулын ажлын явцад Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт
  9. Хайгуулын тусгай зөвшөөрөл, хавсралтууд (эх хувь)
  10. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн талбай бол сонгон шалгаруулалт явуулсан байгууллага, албан тушаалтны шийдвэр
  11. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ

Ашиглалтын тусгай зөвшөөрөл шилжүүлэхэд бүрдүүлэх материал:

  1. Ашиглалтын тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүсñýí өргөдөл (маягт К-5)
  2. Ашигт малтмалын тухай хуулийн 49.1, 49.3 дах заалтад заасан тохиолдолд үүссэнийг нотолсон нотолгоо
  3. Шилжүүлж байгаа тусгай зөвшөөрөл, хавсралтууд; (эх хувь)
  4. Шилжүүлж байгаа болон үлдэж байгаа талбайн тодорхойлолт (маягт К-10)
  5. Шилжүүлж байгаа болон шилжүүлэн авч байгаа хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх)
  6. Тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг хүлээн зөвшөөрч буйг нотлох баримт бичиг (маягт К-7)
  7. Үйлчилгээний хөлс төлсөн баримт /төлбөрийн баримтын эх хувь/
  8. Тухайн талбайн олборлолт явуулсан хэсэгт нөхөн сэргээлт хийсэн тухай байгаль орчны хяналтын албаны тодорхойлолт
  9. Байгаль орчныг нөхөн сэргээхэд шаардагдах зардлыг АМТ хуулийн 39.1.9-д заасан дансанд төвлөрүүлсэн тухай санхүүгийн баримт
  10. Талбайн булангийн цэгүүдийн солбилцол, байршил, хилийг буулгасан зураг 2 хувь