Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 92 жилийн ой, Уурхайчдын баярын өдрийг тэмдэглэх ажлын хүрээнд Уул уурхайн салбарын оны шилдгүүдийг шалгаруулах ажлыг Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар хамтран зохион байгуулж байна.

Уг ажлын хүрээнд уул уурхайн салбарын аж ахуйн нэгж, компаниуд доорх номинациудын дагуу өргөнөөр оролцоно уу.

Оны шилдгүүдийг шалгаруулах номинаци

“Уул уурхайн салбарын оны шилдэг” –т дараах номинаци тус бүрт шалгаруулна. Үүнд:

Байгууллага:

  1. Тэргүүний хөрөнгө оруулагч аж ахуйн нэгж, байгууллага
  2. Шилдэг технологи нэвтрүүлэгч аж ахуйн нэгж, байгууллага
  3. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг эрхэмлэгч аж ахуйн нэгж, байгууллага
  4. Тэргүүний нөхөн сэргээгч аж ахуйн нэгж, байгууллага
  5. Шилдэг төсөл боловсруулагч аж ахуйн нэгж

Шалгуур үзүүлэлт

Шилдэг байгууллага шалгаруулах шалгаруулалтыг Уул уурхайн сайдын 2012 оны 11-р дүгээр сарын 29-ний өдрийн 67 тоот тушаалыг үндэслэн “Геологи, уул уурхайн салбарын шилдэг аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулах журам”-ын дагуу шалгаруулах бөгөөд холбогдох асуудал хариуцсан олон нийтийн болон төрийн байгууллагуудаас авсан саналыг харгалзан үзэж комисс шалгаруулна.

Бүрдүүлэх бичиг баримт

Уул уурхайн салбарын оны шилдэгт дараах бичиг баримтын хамт 2014 оны 12-р сарын 20-ний өдрийн 08:00-17:00 цагийн хооронд “Уул уурхайн салбарын оны шилдэг”-ийг шалгаруулах комисст ирүүлнэ. Үүнд:

Байгууллага:

  1. Албан бичиг
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар
  3. Байгууллагын танилцуулга
  4. Тухайн онд гүйцэтгэсэн ажлуудын жагсаалт /Фото зураг хавсаргаж болно./

    Шалгаруулалтын комиссын гишүүд тухайн байгууллагын санхүүгийн болон бусад дотоод нууцыг чанд хадгалах ба шалгаруулалтын дүнг нууцална. Шалгаруулалтад ирүүлсэн материалыг буцааж олгохгүй.

    ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙ, ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА ШАЛГАРУУЛАХ ЖУРМЫГ ЭНД ДАРЖ ТАТАЖ АВНА УУ.

    Шалгаруулалтад ирүүлэх материалыг хүлээн авах хаяг

    Барилгчдын талбай-3, Засгийн газрын 12-р байрны баруун жигүүр,

    400а тоот. Ш/х-38, Улаанбаатар 15170, Монгол улс

    Утас: 976-51-263705

    Факс 976-11-310041