“Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийн үйлчлэлд хамрагдсан доорх нэр бүхий аж ахуйн нэжүүд Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журам”-ын 3.1 дэх заалтыг үндэслэн усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулах гэрээ байгуулах үндэслэл бүрдсэн тул гэрээг яаралтай байгуулна уу.

Гэрээ байгуулаагүй тохиолдолд дээрх журмын 3.5 дахь заалтыг үндэслэн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдэж байгааг анхаарна уу.

Гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд тус гэрээний 2.7 дахь заалтыг үндэслэн гэрээний хэрэгжилтийн тайланг 2017 оны ашиглалтын үйл ажиллагааны тайлан хэлбэрээр боловсруулж 2018 оны ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөний хамт 2017 оны 12 дугаар сарын 1-ний дотор ирүүлнэ үү.

УУЛ УУРХАЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ХЭЛТЭС