Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 01-1775 тоот албан бичгээр ирүүлсэн чиглэл, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн а/127 тоот тушаалын дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжүүдийн хувийн хэргийг шилжүүлж байгаа тул түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34.5.-д заасан жил бүрийн ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө, тайланг орон нутаг хариуцах болсныг үүгээр мэдэгдье.

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР

УУЛ УУРХАЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ХЭЛТЭС