Хайгуулын ажлын болон Ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө, тайланг хүлээж авах цахим программын өргөтгөл, сайжруулалтын хүрээнд шинэчилсэн системээр 2022 оны Ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө, тайланг хүлээн авч албажуулах ажлыг зохион байгуулж байна.

Тухай оны төлөвлөгөөтэй танилцах, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2023 онд хөгжүүлэх үндсэн чиглэл болон Монгол Улсын нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2026 оны төсвийн төсөөллийн гаргахад Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэн хүлээн авсан Техник, эдийн засгийн үндэслэлийн мэдээллийг тулгах, мэдээлэл бэлтгэх шаардлагатай байгаа тул ТЭЗҮ-ийн мэдээллээ бүрэн оруулаагүй ААН-ийн төлөвлөгөөг татгалзах болохыг анхаарна уу.

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР

УУЛ УУРХАЙ, СУДАЛГААНЫ ХЭЛТЭС

2022 он