Аж ахуйн нэгжүүд хавсралтаар хүргүүлж буй хуваарийн дагуу 2 сард ээлжинд гарах ажилчдыг PCR шинжилгээ өгөх цэгт очихоос өмнө хуваарилагдсан Эрүүл мэндийн төв/ЭМТ/-тэй гэрээ байгуулах ажилтныг томилон, шинжилгээний төлбөрийг шилжүүлж, шинжилгээнд хамрагдах  ажилчдын бүртгэл болон төлбөр төлсөн баримтын хуулбарыг Эрүүл мэндийн төвд хүргүүлнэ. Цаашид тодорхой давтамжтайгаар ээлж солих бүрд PCR шинжилгээний үйлчилгээ авах гэрээг  тухайн ЭМТ-тэй байгуулна. /PCR шинжилгээний төлбөр: 1 хүний 82,730.0 төгрөг/

            ЭМТ-ийн дансанд төлбөрийг шилжүүлж, гэрээ байгуулснаар хуваарийн дагуу шинжилгээг өгөх эрх үүсэх ба шинжилгээний “сөрөг” хариу гарсан ажилчдын тоон мэдээллийг хавсралт маягтын дагуу гарган Шуурхай штабын gerelee.tum@gmail.com хаягаар илгээж, Шуурхай штабын 88084835, 88076278, 99103995, 88043636 утсаар холбогдох мэдээ, мэдээллийг солилцон, тулгамдсан асуудлыг тухай бүрд нь шийдвэрлүүлж ажиллахыг мэдэгдэж байна.

           Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны Шуурхай штабаас  ээлж солих асуудлаар аж ахуйн нэгжүүдийн удирдлагад дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:

  1. Шинжилгээнд хамрагдсан ажилчдын халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, бусадтай хавьтал үүсгэхгүй байх тал дээр хатуу анхаарч, шинжилгээний хариу гармагц ээлжийн ажилчдыг орон нутаг руу тээвэрлэхдээ батлагдсан журмын дагуу холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллах;
  2. Ээлжээс бууж буйболон ээлжинд гарч буй ажилчдын тээвэрлэлт, халдваргүйжүүлэлт, ариутгал, бусадтай хавьтал үүсгэхгүй байх асуудалд онцгой анхаарч, шаардлагатай тохиолдолд түргэвчилсэн оношлуураар дахин шинжилгээг авч, нягтлахыг зөвлөж байна.
  3. Орон нутгаас ээлжинд гарах ажилчдын жагсаалтыг тухайн орон нутгийн Онцгой комиссд хүргүүлж, тус Онцгой комиссоос баримталж буй журмын дагуу ажилчдыг тухайн орон нутгаас гарган, нийслэлд нэвтрүүлэхгүй постоос пост руу шилжүүлэн ээлжинд гаргахдаа орох болон гарах аймгийн Онцгой комиссуудтай хамтран ажиллах;
PCR шинжилгээний төлбөр төлөх дансны мэдээлэл
      
д/дБайгууллагын нэрРегистрийн дугаарНэмэлт дансДансны нэрБанкны нэр
1Баянгол дүүргийн  Эрүүл мэндийн төв9088202100200520401БГД.Эрүүл мэндийн нэгдэл н.сТөрийн сан
2Баянзүрх дүүргийн  Эрүүл мэндийн төв9098763100200320401БЗД.ЭМНэгдэл н.сТөрийн сан
3Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв9086668100200620401СБД.Эрүүл мэндийн нэгдэл н.сТөрийн сан
4Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв9092102100200920401СХД.Эрүүл мэндийн төв н.сТөрийн сан
5Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв9120262100200120401ХУД.Эрүүл мэндийн нэгдэл н.сТөрийн сан
6Чингэлтэй  дүүргийн Эрүүл мэндийн төв9114467100200720401ЧД.Эрүүл мэндийн нэгдэл н.сТөрийн сан
7Багануур дүүргийн  Эрүүл мэндийн төв9103643100200220401БНД.Эрүүл мэндийн нэгдэл н.сТөрийн сан
8Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв9102914100200420401НД.Эрүүл мэндийн нэгдэл н.сТөрийн сан
9Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг9091793100200920402СХД.Нэгдсэн эмнэлэг н.сТөрийн сан

2021 оны 02 дугаар сард ээлжинд гарах ажилчдын PCR шинжилгээ өгөх хуваарийг доорх холбоосоор татаж авна уу:

Татах холбоос:

https://wetransfer.com/downloads/3c7549b0bbd5afacb197fc748c4f93a220210203052725/3937aa54d9160502d12b8e468ac639ff20210203052742/36a33f

 

ГАМШГААС ХАМГААЛАХ УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН УЛСЫН АЛБАНЫ ШУУРХАЙ ШТАБ