2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутагт орших “Эко Алтан Заамар” ХХК-ийн уурхайд ажил үүргээ гүйцэтгэж явсан уурхайчдын амь эрсэдсэн осол гарсанд  Ашигт малтмал газрын тосны газрын хамт олон бид  гүнээ харамсаж байна.

Золгүй ослоор амь насаа алдсан Уурхайчдын  гэр бүл, найз нөхөд, ойр дотныхонд хамт олныхоо нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье.

Уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд уурхайн ажиллах горимыг чандлан сахиж, аюулгүй байдлыг хангах, хариуцлагаа өндөржүүлэхэд анхаарал хандуулах ёстойг энэхүү харамсалтай осол бидэнд сургамж болгон үлдээлээ.

Салбарынхаа хөгжилд хүч хөдөлмөрөө өргөж, ид хийж бүтээх насандаа хүсэл зоригоор дүүрэн явсан  Эрхэм  Уурхайчид минь тэнгэрийн орноо амгалан нойрсох болтугай.

АМГТГ-ЫН ДАРГА  Х.ХЭРЛЭН