Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 31 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс  А-80 автобензин 83, Аи-92 автобензин 28, дизелийн түлш 27, ТС-1 онгоцны түлш 17 хоногийн нөөцтэй байна.

Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 389.84-473.74 ам.доллар/тн буюу баррель нь 49.96-62.35 ам.доллар ($)-ын хооронд хэлбэлзсэн байна.   

Өнгөрсөн 7 хоногт жижиглэнгийн үнэ А-80 автобензин Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудад 30-60 төгрөг, Булган, Орхон, Хөвсгөл аймгуудад 50-65 төгрөг, Дархан, Говьсүмбэр, Өмнөговь аймгуудад 30-60 төгрөгөөр, Өмнөговь аймагт дизелийн түлш 30 төгрөгөөр тус бүр буурсан байна.

Бөөний үнэ "Шунхлай" ХХК-ийн А-80 автобензин, Аи-92 автобензин, дизель түлшний үнэ тус бүр 100 төгрөг, "Сод Монгол" ХХК-ийн А-80 автобезнин 90 төгрөг, Аи-92 автобензин 130 төгрөгөөр, Дархан-Уул аймагт Аи-92 автобензин 60-120 төгрөг, дизелийн түлш 20-70 төгрөгөөр тус бүр буурсан байна.